solongonews
Афганистаны талууд дайнаа эртхэн зогсоохыг уриалав
2021-08-13 09:51
Афганистаны талууд дайнаа эртхэн зогсоохыг уриалав

Орон нутгийн цагаар 08-р сарын 11-нд Афганистаны асуудлаарх Хятад Америк Орос Пакистаны дөрвөн талын хурал Катарын нийслэл Доха хотод болов, Хятад, Америк, Орос, Пакистаны төлөөлөгч нар Афганистаны өнөөгийн байдлаар зөвшилцөж, Афганистан болон хэлэлцээний талууд дайн, хүчирхийлэлээ эртхэн зогсоож, язгуур асуудлаар гэрээ тохиролцов.

Хятадын Гадаад харилцааны яамны Афганистаны үйл хэрэг хариуцсан тусгай элч Юе Шяо Юн, АНУ -ын Засгийн газрын Афганистаны эвлэрлийн асуудлаарх тусгай төлөөлөгч Замир Кабулов, Пакистаны Ерөнхий сайдын Афганистан дахь тусгай төлөөлөгч Мохаммад Садик нар дээрх хуралд оролцсон байна. Дөрвөн талын төлөөлөгч санал нэгтэй үзэхдээ: хэлэлцээгээр тохиролцсон улс төрийн зохицуулалтын төсөл бол Афганистанд урт хугацааны энх тайваныг биелүүлэх цорын ганц зөв зам юм, түүнчлэн Афганистаны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бие даасан тусгаар тогтнолыг хүндэтгэх ёстой гэжээ.

Юе Шяо Юн хэлэхдээ "Энхийн хэлэлцээ “афганистанчууд удирдан өмчлөх” зарчмыг баримталж, энхийн хэлэлцээний хоёр тал боломжийг ашиглаж, улс төрөөр Афганистаны асуудлыг зохицуулах үр дүнтэй төслийг эртхэн олж, өргөн хүрээтэй багтаамжтай тохируулалтад хүрэх ёстой" гэжээ.

Тэрээр мөн “Олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд, зохих хэмжээний нийтлэг ойлголт бий. Дайн гаарч, дотоодын дайн болохыг бүгдээрээ хүсэхгүй байгаа. Афганистаны дотоодын энхийн хэлэлцээ эртхэн шинээр эхлэхийг цөмөөрөө хүсэж байна, харин одоо хөшүүн байдалд орсон байна. Цэрэг дайны мөргөлдөөн, дайн дажнаар Афганистаны асуудлыг зохицуулах бол сонголт биш, энхийн хэлэлцээ, улс төрөөр дамжин зохицуулах ёстой, энэ нь бас ч олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Өнөөгийн байдалд улс төрөөр зохицуулах үйл явцыг хэрхэн сайнаар түргэн эхлүүлэхэд бүгдийн хүчин чармайлт шаардлагатай” гэжээ.

Энэ удаагийн хурал дээр дөрвөн талын төлөөлөгч бас Афганистаны засгийн газрын төлөөлөгч, Афганистаны Үндэсний эвлэрлийн дээд комиссын дарга Абдулла, Талибаны төлөөлөгч, Доха дахь Талибаны улс төрийн албын Мулла Абдул Гани Барадар нартай хэлэлцэж, хоёр тал энхийн хэлэлцээгээ эртхэн эхлүүлж, энх тайваны зохицуулалтыг биелүүлэхийг шаардсан байна. Юе Шяо Юн. Хэлэхдээ "Одоо нэг талаар Афганистаны байдал хямралд ороод байгаа. Нөгөө талаар Афганистаны ард түмэнд бас нэгэн боломж бий, тэр нь даруй өөрийн асуудлаа бие даан зохицуулах явдал юм. Нэгд, дайн хүчирхийлэлийг зогсоох хэрэгтэй, хоёрт, Афганистан дотооддоо энх тайваны зохицуулалтыг биелүүлж, багтаамжтай, эв нэгтэй засгийн газрыг байгуулж, боломжийг ашиглан бие даасан хөгжлийг биелүүлэх ёстой” гэжээ.

Юе Шяо Юн бас онцлохдоо "Хятад болон Афганистын уламжлалт найрамдлыг Хятадын тал чухалчилдаг, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар Афганистаны энх тайваны үйл явц, тогтвортой үйл явц, аюулгүйн үйл явцыг урагшлуулж, Афганистаны ирээдүйн энх тайваны сэргээн байгуулалтад оролцоход Хятад улс бэлэн байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ “Сүүлийн үед Хятадын гүйцэтгэх үүргийг олон улсын хамтын нийгэмлэг улам чухалчилж, Хятад улс нэн их үүрэг гүйцэтгэж, эдгээр үйл явцыг ахиулахыг улам хүсэх болов. Дараагийн шатанд Хятад улс үргэлжлэн олон төрлийн арга хэлбэрээр дамжин энэхүү үйл явцыг ахиулах болно, Хятад улс энэхүү үйл явцад Афганистаны тусгаар тогтнол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал тэрчлэн өөрийн улс орны үйл хэргээ зохицуулах эрхийг хүндэтгэх болно” гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл