Хятадын умард бүс нутгийн Хармөрөн мужийн Харбины Анагаах Ухааны Их Сургуулийн 2-р харьяа эмнэлгийн гоо сайхны мэс заслын газрын дарга, профессор Шао Жыбөгийн ажлын баг нь сүүлийн өдрүүдэд эсийн гаднах цэврүүт дээр суурилсан "эсгүй эмчилгээ" нь арьсны хөгшрөлтийг сайжруулж, гэмтсэн арьсыг нөхөн сэргээх боломжтой болохыг илрүүлсэн байна.
Хөгшрөлт хамгийн тэргүүнд арьсан дээр илэрдэг юм. Хүний биеийн бусад эрхтнүүдээс ялгаатай нь арьс нь хөгшрөлтийн явцаас гадна гадаад орчны янз бүрийн хүчин зүйлүүдэд нөлөөлдөг. Тэдгээрийн дотроос хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны хөгшрөлтийн нөлөө нь хамгийн тод илэрдэг бөгөөд нүүрний арьсны хөгшрөлтийн хүчин зүйлийн 80 гаруй хувийг эзэлдэг.
Шао Жыбө хэлэхдээ "Арьсны хөгшрөлтөөс ялгаатай нь гэрлээс болсон хөгшрөлт нь арьсны кератиноцитуудын идэвхжил бууруулж,шинэчлэгдэх явцыг удаашруулж, эпидермисийн хамгаалалтын функцийг сулруулж, арьсыг барзгар, сул, үрчлээстэй болгодог. Хүний арьсны фибробластуудын тоо аажмаар буурч, коллаген, эластины нийлэгжилт удааширч, задрал хурдасдаг нь ихэвчлэн хөгшрөлтөөс илүү хүчтэй болдог.
Сүүлийн жилүүдэд судлаачид эсийн гаднах цэврүү зэрэг үүдэл эсүүд болон тэдгээрийн деривативууд нь олон эсүүдэд чухал зорилтот нөлөө үзүүлдэг болохыг олж мэдсэн. Профессор Шао Жыбөгийн баг хэт ягаан туяагаар цацруулсан фибробластуудын эсийн гаднах цөврүүтүүдээс 393 дифференциал илэрхийлэгдсэн микро РНХ-г илрүүлж, зарим микро РНХ нь өсөлт, ялгах хүчин зүйлд шууд нөлөөлж болохыг судлан тогтоосон байна. Эдгээр үр дүн нь арьсыг нөхөн сэргээх, арьсны хөгшрөлтийг эмчлэх "эсгүй эмчилгээ"-ний арга юм. Холбогдох технологиуд боловсорч гүйцсэнээр энэхүү судалгаа нь нүүрний арьсны бүтцийг сайжруулж, арьсны хөгшрөлтийг удаашруулж, эмнэл зүйн хувьд өргөн хэрэглээний хэтийн төлөвтэй байна.
Судалгааны нийтлэл саяхан олон улсын шилдэг сэтгүүл болох "Химийн инженерчлэл"-д хэвлэгдсэн байна.
