solongonews
Монгол Улсын дунд сургуулийн сурагчдын Хятад үндэстний бүжгийн анхны тэмцээн болов
2014-11-18 08:49
”Үндэстний бүжиг бүжиж, ур чадвараа сорьцгооё” уриатай тус тэмцээнийг БНДАУ-ын Күнзийн Төв Институт санаачлан, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн Институт, БНДАУ-ны Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв зохион байгуулжээ.

        

        Энэ сарын 17-нд Монгол Улсын дунд сургуулийн сурагчдын Хятад үндэстний бүжгийн анхны тэмцээнийг Улаанбаатар хотын  Монголын Хүүхдийн Ордонд амжилттай зохион байгууллаа.

      "Үндэстний бүжиг бүжиж, ур чадвараа сорьцгооё" уриатай тус тэмцээнийг БНДАУ-ын Күнзийн Төв Институт санаачлан, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн Институт, БНДАУ-ны Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв зохион байгуулжээ.

      Тэмцээнд Улаанбаатар хотын  Хятад хэлний сургалттай 10 дунд сургуулийн нийт 200 орчим сурагч гоцлол, хамтлаг 29 төрлөөр өрсөлдөж “Хүслийн өргөө” сургуулийн Б.Цолмон ахлагчтай хамтлагийн "Тогос шувууны бүжиг" 1-р байрыг эзэлжээ. БНДАУ-ын Олон Улсын Радиотой хамтран Күнзийн сургалтын танхим ажиллуулж буй ”Үй Цай” дунд сургууль тус тэмцээнд Хятадын онцлогтой 4 бүжиг бэлдэн оролцож 2-р байранд нэг, шагналт байранд хоёр бүжиг тус тус шалгарчээ. 

 /Эх сурвалж: http://mongol.cri.cn /

 

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл