solongonews
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам: “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоно
2019-06-04 10:27
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам: “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоно.

   БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам удахгүй Хятад улсад харилцаа холбооны тав дахь үеийн “5G” сүлжээний технологийг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож эхэлнэ.  

"Өнөөдөр 5G сүлжээний технологийн арилжааны хөгжлийн түүхэн цаг мөч тохиож байна. Нээлттэй хамтын ажиллагааны зарчим баримтлан Хятад улс салбартаа тэргүүлэгчдийн нэг болж, өрсөлдөх давуу талаа бий болголоо. Энэхүү сүлжээг ашиглах зөвшөөрлийг удахгүй өгч эхэлсний дараа Хятад улс тав дахь үеийн сүлжээний технологийг арилжааны зорилгоор ашиглах эрин үед албан ёсоор орно" гэж Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлэлд дурдсан байна.  

Мэдээлэлд мөн “5G сүлжээг хөгжүүлэхэд оролцсон дотоод, гадаадын компаниудад Хятад улс талархаж буйгаа илэрхийллээ" гэсэн байна.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл