solongonews
Гурван мөрнийг хамгаалагч “Хятадын жор”
2020-07-28 10:00
Гурван мөрнийг хамгаалагч “Хятадын жор”.

    Шар мөрний эх үүсвэр Хөхнуур мужийн Ма Дүө шянь шинэ түүхийг бичиглэсэн нийт 5050 нуур цөөрөмтэй. Мянган нуур цөөрөмтэй гэгддэг  энэ газар сүүлийн үед Хөхнуур-Төвдийн авто замын хажуугаар зэрлэг Төвд бөхөнгийн сүрэг тайван идээшлэн зогсох нь элбэг харагдах болсон. Ланканг мөрний хавцалд аж төрж буй малчид байгаль хамгаалагч ажилтнууд болж, цоохор ирвэс зэрэг ховордсон амьтдыг хамгаалах нь тэдний бас нэгэн ажил болсон байна.

Өмнөх зууны эцсээр цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтний зохисгүй үйл ажиллагаанаас болоод тухайн газрын нутаг бэлчээр, гол мөрөн, нуур цөөрөм зэрэг экологийн систем муудсан. Харин өнөөдөр экологийн систем муудсан бүс нутаг бүрмөсөн өөрчлөгдөн, үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулж, өөрийн онцлог бүхий Гурван мөрний (Шар мөрөн, Хөх мөрөн, Ланканг мөрөн гурван мөрийг зааж нэрлэжээ) эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтын арга маягийг үүдэн, засаглалын чадавхыг дээшлүүлэн сайжруулж, экологийн системийг сайжруулан, иргэдийн амьжиргааны төвшнийг дээшлүүлсэн жишиг болсон байна.

Олон албан байгууллагад хамрагдаж байсан хамгаалалтын хэлбэрийг өөрчиллөө

Гурван мөрний эх үүсвэрийн бүс нутгийн экологийг хамгаалах болон бүтээн байгуулах эхний үе шатны төсөл 10 жилийн хугацаатай хэрэгжүүлсний дараа "Хятад Усны цамхаг" гэгдсэн энэ бүс нутгийн усны нөөц 560 Ши Хү нуурын талбайтай тэнцэх 8 тэрбум шоо метрээр нэмэгдсэн байна.

Арван жилийн хугацаанд экологийн системийг амжилттай сайжруулсан нь нэн гүнзгий өөрчлөлтийг хэрэгжүүлэ хэд үндсэн суурь тавьж өгсөн юм. 2015 онд Төвийн гүнзгий өөрчлөлтийг бүх талаар хэрэгжүүлэх ажлын баг Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн туршилтын хөтөлбөрийг хянан баталсан байна.

Олон жилийн туршид Хятад улс байгалийн нөөц газар, ойн цэцэрлэгт хүрээлэн, намгархаг цэцэрлэгт хүрээлэн, геологийн цэцэрлэгт хүрээлэн, усны ашиглалтын үзэсгэлэнт бүс зэрэг үзэсгэлэнт газруудыг багтаасан 10 гаруй төрлийн байгалийн нөөцийн системийг бүрдүүлжээ.

- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулан, нэг удирдлага дор хамруулж ажиллахад үр бүтээмж өндөр болсон. Мөн олон албан байгууллагын олон талын удирдлагаар хамрагддаг дутагдалтай талыг давахад ашигтай болгожээ. Өөрөөр хэлбэл, Эко байгаль орчныг хамгаалах хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Усны нөөцийн хэлтэс зэрэг удирдах байгууллагууд бүгд үүн дээр хариуцаж ажилладаг боловч хэн ч бүгдийг удирдаж чадахгүй. Эцэст нь хэн ч хянах боломжгүй байсан байх гэж хэлж болно гэж Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах комиссын захирал Май Ваньчэн танилцуулсан байна.

Лавлан ашиглах бэлэн туршлага байхгүй тохиолдолд Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн экологийн хамгааллын уламжлалт загварыг шинэчилж, шинжлэх ухаанч, үр дүн сайтай шинэ менежментийн механизмыг бүтээн байгуулах тулгуу шаардлага гарсан байна.

- Би Олон нийтийн аюулгүй байдлын газар, Газар зохион байгуулалтын хэлтэс зэрэг олон албан байгууллагаар ажиллаж байсан. Газар зохион байгуулалтын хэлтэс нь хууль бус газар эзэмших, уул уурхайг хууль бусаар нээн ашиглах зэрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэх үүрэгтэй байдаг бол өвс бэлчээрийг тал нутгийн хяналтын станцаас хариуцдаг. Усны бохирдол нь Эко байгаль орчныг хамгаалах, газар, усны хамгаалалтын газрын хяналтад хамрагддаг. Хууль бус загас агнуурын үйл ажиллагааг Загасны аж ахуй эрхлэх, хууль сахиулах газар зохицуулдаг байсан гэж Рэнчиндорж танилцууллаа.

Энэ нь иргэдэд олон тохиромжгүй байдал бий болгосон.

- Ма Дүө шяний хүн ам цөөн, газар нутаг уудам. Уул уурхайг хууль бусаар ашиглах, хулгайн ан хийх зэрэг гэмт хэргүүдийн мэдээллийг малчдаас ойлгодог боловч малчид төрийн албан байгууллагуудын хоорондох хөдөлмөрийн хуваарийг тодорхойлж чадахгүй учир бүгд Олон нийтийн аюулгүй байдлын газарт мэдэгддэг. Дараа нь Олон нийтийн аюулгүй байдлын газар мэдээллийн агуулгын дагуу холбогдох албан байгууллагуудад хүлээлгэж өгдөг боловч ихэнх хэргийг нэг хэлтэс хариуцан шийдвэрлэж чадахгүй. Жишээ нь, уул уурхайг хууль бусаар нээн ашиглах үйл ажиллагаа нь уурхайн нөөц, өвс бэлчээрийг эвдэн, усны бохирдлыг бий болгодог. Нэг л гэмт хэрэгт Олон нийтийн аюулгүй байдлыг газар, Газар зохион байгуулалтын хэлтэс, Мал аж ахуй болон хөдөө аж ахуйн товчоо зэрэг хэд хэдэн албан байгууллага хамтран ажиллах хэрэгтэй гэж Рэнчиндорж ярьлаа.

Харин Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах комисс байгуулагдсаны дараа мөн Хөх мөрний эх үүсвэр, Шар мөрний болон Ланканг мөрний эх үүсвэрийн хувиар удирдах комисс байгуулж, дээр дурдсан олон албан байгууллагуудыг удирдах комисст хамруулсан байна.

Механизмын өөрчлөлт явагдаад нэг сар хүрэхгүй хугацаанд алтны уурхайг хууль бус нээн ашигласан томоохон хэрэг шийдэгдсэн.

Нэг өдөр малчид Хуа Шы Шя суурингийн Жиримай тосгоны ойролцоо үл таних хүмүүс хууль бусаар алт олборлож байна гэж мэдээлэв. Тухайн нутгийн Шар мөрний эх үүсвэрийн удирдах комиссын Нөөц, байгаль орчны хууль сахиулах товчооны хууль сахиулах багийн дарга Рэнчиндорж багийн гишүүдийн хамт тэр дор нь тухайн газарт хүрч очсон.

- Өнгөрсөн жилүүдийн ажил зохион байгуулах үр ашгаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг мөрдөж олоход ч хэцүү. Учир нь зай хол, зам муу тохиолдолд тосгонд хүрч очиход дөрвөн цаг зарцуулдаг. Харин энэ удаа гэмт хэрэг үйлдсэн иргэд багаж хэрэгсэл, ачаа тээш, иргэний үнэмлэхээ ч авч амжилгүйгээр зугтсан байна. Бид эдгээр эд бодисоор дамжин олон нийтийн аюулгүй байдлын газартай хамтран ажиллаж гэмт хэрэг хийсэн хүмүүсийг тун богино хугацаанд баривчилсан гэж Рэнчиндорж танилцуулж байлаа.

Өөрчлөлт хийж амжилтад хүрснээс хойш Хөхнуур муж бас бусад хэдэн өөрчлөлт шинэчлэлийн ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн олон албан байгууллага хариуцан ажилладаг байдлыг өөрчилж, хууль сахиулах, хяналт шалгалтын тулгамдсан асуудлуудыг шийдэж, байгалийн нөөц ба засаг захиргааны хоорондын харилцааг шулуун болгож, Хөхнуур мужийн Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өөрийнхөө хамааралтын механизмыг үүдсэн юм.

Байгалийн хамгийн үзэсгэлэнт байдлыг хамгаалцгаая

2017 онд Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албан ёсны вэбсайт, Вичат, Микро блог ашиглалтад ормогц хүмүүсийн анхаарлын төв болсон байна. Тэр дундаа олон залуучуудын анхаарлыг татсан нь гайхалтай. Энэ бол Хятадын 10 үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн анхны албан ёсны сурталчилгааны зориулалттай платформ юм. Тиймээс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хүмүүс улам илүү ойлголт авах боломжтой болсон.

Мөн онд “Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн журам”-ыг нийтлэн хэрэгжүүлсэн нь Хятадын хамгийн анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох хууль дүрэм болж, уул уурхайг нээн ашиглах, ан ангал, моджуулалт, загас агнуур, нөхөн сэргээлт зэрэг агуулгуудыг хамарсан. Журамд үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх олон хууль бус үйлдлийн үүрэглэх хариуцлагын талаар тодорхой заасан байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт нь өндөр стандарт, өндөр төвшин шаарддаг. Түүнчлэн экосистемийн удирдлагын тогтолцоо, засаглалын чадавхыг дээшлүүлэхээр зорьсон байна.

Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах комисс “Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө” болон экологийн хамгаалалт, экосистемийг хамгаалах иргэдийн оролцоо, холбогдох агуулгын сургалт, үйлдвэрлэлийн хөгжил зэрэг таван талын агуулгаар тусгай хөгжлийн төлөвлөгөө, эрдэм шинжилгээний судалгаа, жуулчдын менежментийн арга хэмжээг төлөвлөн тогтоосон.

Үүний зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэн Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн компани, Хятадын Шинжлэх ухааны академи болон бусад шинжлэх ухааны судалгааны байгууллага, China Mobile, харилцаа холбооны бусад компаниудтай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шинжлэх ухаанч нэгдсэн экологийн хяналт, хиймэл дагуулын харилцаа холбоо, экологийн том дата төв зэрэг найман төрлийн экологийн хамгааллын чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлснээр боловсон хүчин, техник технологийн дэмжлэг үзүүлэх төвшин дагаад сайжирсан байна.

Цай Зүнжэнь Хөхнуур Их Сургуулийн Хөдөө аж ахуй, мал аж ахуйн мэргэжлээр сурсан, хамгийн анхны “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн анги”-ийн бүрэлдэхүүн гишүүн юм. Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн Хөхнуур Их Сургуультай хамтран ажиллаж, цэцэрлэгт экосистемийг хамгаалах ажилд сонирхож буй мэргэжлийн болон техникийн боловсон хүчнийг бэлдсэн байна.

- Бид орой буюу амралтын өдрүүдээ ашиглан хичээл хийдэг. Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн тун үзэсгэлэнтэй. Хүний сэтгэл зүрхийг татах гайхамшигт хүчтэй. Би ирээдүйд экологийн судалгаа хийхийг хүсэж байна гэж Цай Зүнжэнь өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.

Тал нутгийн ашиглагч байгаль хамгаалагч болов

Сүүлийн жилүүдэд малчид Ланканг мөрний хавцлын экосистемийн хамгаалалтад идэвхтэй ажиллах болсон байна. Тэд өдөр бүр уулыг даван усыг туулж өөрийн аж төрж буй байгаль орчноо хамгаалан цагдаж байгаа юм. Энэ оны 03-р сараас эхлэн 1500 байгаль хамгаалагч өөрийн хариуцсан Ланканг мөрний хавцал дагуух бүс нутагт хулгайн ангийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үүрэглэсэн байна.

- Бид өдөр бүр эргүүл хийх бүс нутаг болон зам шугамыг вичат тавцангаар мэдэгдэн, ажлаа хувааж аваад дараагийн өдөр нь эрт гардаг гэж малчин Сүө Нань танилцууллаа.

Тэрээр ажлаа маш нарийн зохицуулжээ. Эргүүл хийж байгаа газартаа зэрлэг амьтдын мөрийг мөрдөж, нарийн судлан, зураглал хийнэ. Үүний дараа зэрлэг амьтдыг хамгаалах “Иж бүрэн эргүүл + зэрлэг амьтдын хөдөлгөөнтэй газруудыг цагдах + тогтмол тусгай эргүүл хийх” хэлбэрээр зэрлэг амьтдыг хамгаална. Энэ бол сүүлийн үед Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн Ланканг мөрний цэцэрлэгт хүрээлэн өндөр уул, гүн хавцлын газар зүйн онцлог шинж дээр үндэслэн судалж гаргасан эргүүл хийх шинэ хэлбэр болсон ба малчдад өндрөөр үнэлэгджээ.

- Ногоон хөгжил экологийн ашиг тусгүйгээр амжилтад хүрэх боломжгүй. Иргэдэд ч ашиг тусаа хүртээдэг. Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийн механизм хэрэгжиж эхэлсэн үед цэцэрлэгт хүрээлэнд хамрагдах бүс нутагт 65 мянган хүн ам байсан. Харин үүний дунд 24 мянган ядуу буурай хун ам багтсан. Ядуу буурай хүмүүсийн амьдардаг бүс нутаг ерөнхийдөө эдийн засаг, дэд бүтцийн хөгжил дутагдалтай, олон нийтийн үйлчилгээний төвшин хоцрогдмол байдалтай байдаг гэж Май Ваньчэн танилцуулсан юм.

Хамгаалалт ба хөгжлийн хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлэх вэ

Энэ асуудлыг шийдвэрлэхэд Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгаль орчныг хамгаалах ажилд ядуу буурай хүмүүсийг хамруулж, сар бүр цалинжуулж, жилийн эцэст үнэлэн, байгаль хамгаалагчийн хагасаас илүү хувь нь ядуу буурай хүн ам байх хэрэгтэй гэж тогтоосон байна.

- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн экосистемийг хамгаалж, байгалийн нөөцийг зөв зүйтэй ашиглахын тулд хүн төрөлхтөн ба байгаль хоорондын эв найртай загварыг судлах явдал юм гэж Май Ваньчэн хэлсэн юм.

Өнөөдрийг хүртэл нийт 17211 байгаль хамгаалагч сургалтын дагуу ажиллаж, Гурван мөрний эх үүсвэрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүсэд хамрагдсан малчин айл бүр нэг байгаль хамгаалагчтай болсон байна. Санхүүгийн нөөц маш хязгаарлагдмал байгаа тохиолдолд Хөхнуур муж янз бүрийн аргаар хөрөнгө босгосон. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд 500 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийж, байгаль хамгаалагчдын жилийн дундаж орлогыг 21,600 юаниар нэмэгдүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна.

Байгаль хамгаалагч Норовсүрэнгийн эргүүл хийдэг газар нь Хөхнуур-Төвдийн авто замын ойролцоо байрладаг Фэн Хүө уулын орчим байрладаг. Түүний бас нэгэн үүрэг бол малчдын тэжээн үржүүлж байгаа сарлагийн тоо толгойг бүртгэх ажил.

- Бэлчээрийн даацаас хэтрүүлэн үржүүлж болохгүй гэж тогтоосон. Энэ зун би гучаад зэрлэг сарлаг замын ойролцоо идээшилж явахыг харлаа. Зэрлэг амьтан авто замаас ийм ойр хөдөлгөөнтэй байгаа тохиолдол үнэхээр ховор гэж Норовсүрэн ярьсан юм.

- Малчид өвс бэлчээрийн ашиглагч байсан бол байгаль хамгаалагч болсноор үүний ашгийг хүртэгч болж хувирч байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын иргэдийн асуудлыг шийдэхэд суурилж, бүх талуудын ашиг орлогыг нэмэгдүүлэн, малчдыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулах ашиг хүртэгч болговол экологи байгаль орчныг хамгаалах ажил сая саадгүй явагдаж чадна. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг хамгаалах болон иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг хамт биелүүлэх боломжтой гэсэн үг юм гэж Май Ваньчэн үүний утга учрыг тайлбарласан байна.

"Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-д гардаг Тун Тяньхэ мөрөн Хөхнуур мужийн Юй Шү Төвд үндэстний цөөнхийн өөртөө засах жөүд байрладаг. Энэхүү голын эрэгт дэх Ган Дан тосгоны малчдын эргүүл хийх бүс нутаг нь Тун Тяньхэ мөрөнд байдаг.

- Бид жуулчлахаар ирээгүй шүү дээ. Харин бид сар бүр гурван удаа энэхүү 800 км2 талбайтай бүс нутгийг цагдаж хянадаг. Зэрлэг амьтан, өвс ургамал зэрэг экологийн нөөцийг судлан бүртгэж хамгаалан, хулгайн ан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэл хийдэг гэж малчид танилцуулсан байна.

Мөрний эрэг дагуух эгц хавцал дээр хэдэн арван янгир малчдын анхааралд орсон байна.

- Янгир бол экосистемийн байдлын чухал үзүүлэлтийн нэг юм. Том сүргээр явж байгаа тохиолдол сүүлийн жилүүдэд ховор биш болжээ. Цоохор ирвэс ойролцоо нуугдаж байж магадгүй. Морин заар, цагаан буга, аргаль зэрэг амьтдыг ч олон олж хардаг болсон. Манай байгаль орчин өдөр ирэх тусам сайжирч байна гэж малчид бидэнд бахархан ярьж байлаа.

Зохиогч: ЛЮЙ ЧЭНЁУ, ЖЯН ФЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл