solongonews
800 тэрбум юанийн эдийн засгийг дэмжинэ
2020-12-18 17:25
800 тэрбум юанийн эдийн засгийг дэмжинэ.

Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн судалгааны хүрээлэн саяхан "Хятадын 5G хөгжил ба эдийн засаг, нийгмийн нөлөөллийн тухай цагаан ном (2020 он)" -ыг нийтэлж, дэвшилтэт сүлжээний бүтээн байгуулалт нь 5G хэрэглээнд бат бэх үндэс суурийг тавьж, эдийн засаг, нийгмийн хөгжилд 5G-гийн үзүүлэх нөлөө улмаар илэрхий болж байна. 2020 онд 5G нь нийт 810 тэрбум 900 сая юанийн эдийн засгийн үйлдвэрлэлийг дэмжиж гэв.

Эдийн засаг, нийгэмд тэргүүлэх дижитал технологийн инновацын удирдан дагуулах үүрэг асар их юм. Олон тооны дижитал технологийн дунд 5G нь чухал ач холбогдолтой. Сүүлийн нэг жилийн турш бизнесийн зориулалттай ажиллуулснаас хойш Хятад улс 5G-гийн 700 мянган суурь станцыг ашиглалтад оруулжээ. Ялангуяа энэ оны байдлаар үндсэн сүлжээ тасралтгүй сайжирч, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 5G технологи олон салбартай нэгдэж ажиллах болжээ.

Baidu компанийн технологийн ахлах мэргэжилтэн Ван Хайфэн танилцуулснаар, 2020 онд Baidu-гийн идэвхтэй үйлчлүүлэгчийн тоо өнгөрсөн жилийн мөн үеэс 65%-иар өсөж, Baidu-гийн дижитал үйлчилгээ барилга, үйлдвэрлэл зэрэг олон салбарт өргөжиж байна.

Тайланд мөн Хятадын 5G сүлжээ Хятадын өргөн хүрээг хамарч чадаагүй байгаа, салбарын хэрэглээний програмыг дэмжих технологийг цаашид хөгжүүлэх шаардлагатай бөгөөд иж бүрэн тулгуурлах үйлдвэрлэл эхний шатандаа явж байгааг онцолжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл