solongonews
Хятадын оюутнууд бизнес эрхлэхэд илүү итгэлтэй болж байна
2022-05-07 10:29
Z үеийнхэн уламжлалыг илүү амьд тод болгож байна.

- Бид өнөөдөр энд хүрье, төслийн хэрэгжилтийн нарийн ширийн зүйлийн тухай бид нарийвчилсан төлөвлөгөө гаргана гэж Тяньжинь хотын Хөнгөн үйлдвэрийн мэргэжлийн дээд сургуулийн оюутан Сүн Зэлүнь утсаар хариулжээ.

Цар тахлын улмаас их сургуулийн оюутны хотхон хаалттай байсан ч Сүн Зэлүнь ангийнхантайгаа бизнес эрхлэх төсөл төлөвлөгөөний талаар онлайн харилцаатай хэвээр байсан байна.

Энэ жил БНХАУ байгуулагдсанаас хойших залуучуудын тухай анхны цагаан ном болох “Шинэ эрин үеийн Хятадын залуучууд цагаан ном”-оос харахад 2014 оноос хойш шинээр бүртгүүлсэн зах зээлд оролцогчдын дунд 5 сая гаруй оюутан бизнес эрхлэгчид байна. Соёл урлаг, спорт, зугаа цэнгээний салбар, технологийн хэрэглээний үйлчилгээний салбар гэх мэт инновац, бүтээлч байдал нь өрсөлдөх чадварын гол хүчин зүйл болдог салбаруудад залуучуудын эзлэх хувь 50 хувиас давсан байна.

Их дээд сургуулийн оюутнууд бизнес эрхлэх нь олон жилийн турш нийгмийн анхаарал хандуулсаар ирсэн явдал мөн ажээ. Тяньжинь хотод оюутнуудад ажилд ороход нь туслах зорилгоор Тяньжинь хотын Хайхэ боловсролын парк нь их дээд сургуулийн оюутнуудын соёлын бүтээлч шинийг санаачлах, аж ахуй эрхлэх уралдаан (соёлын болон бүтээлч уралдаан) болон салбар боловсролын инноваци, аж ахуй эрхлэлтийн уралдааныг хэд хэдэн удаа дараалан зохион байгуулж, их дээд сургуулийн оюутнуудыг олон төрлийн инноваци, бизнес эрхлэх чиглэлээр дадлага хийх, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангасан байна.

- Бид их дээд сургуулийн оюутнуудын бизнес эрхлэлт, инновацыг хөгжүүлэх газрын хувьд оюутнуудын бизнес эрхлэлт, инновацын талаарх мэдлэгийг бүрэн хөгжүүлж, оюутнуудад боловсрол олгож, өөрсдийгөө хөгжүүлэх платформ болно гэдэгт найдаж байна гэж тус паркийн Инновац, бизнес эрхлэгчдийн холбооны нарийн бичгийн газрын дарга нарын дарга Жай Хуншуань ярив.

Хайхэ боловсролын паркийн “Их дээд сургуулийн оюутнуудын соёлын бүтээлч инноваци, бизнес эрхлэлтийн тэмцээн” энэ оны 05-р сард тав дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг Тэмцээн хамгийн анхны паркийн тэмцээнээс Бээжин-Тяньжин-Хэбэй гурван бүс нутгийг хамарсан тэмцээн болон хөгжиж, 2021 он болоход Хятадын хэмжээний уралдаан болж зохион байгуулж байна. Энэ жилийн тав дахь удаагийн тэмцээн цаашид цар хүрээгээ тэлж, олон залууст бизнес эрхлэх боломжийг олгох болно. Тус уралдааны тэргүүн байрын шагналыг хүртэж байсан оюутнуудын бизнес эрхлэх төсөл болох “Соёлын биет бус өвийн инновацийн өв залгамжлалын төсөл” нь дараалан хэдэн арван сая юанийн санхүүжилт авч, “Соёлын биет бус өвийг зуучлах платформ”-ыг үе шаттайгаар байгуулж байна. Үүнээс гадна уг төслийн хүрээнд холбогдох бакалаврын оюутнуудын ажлын байрыг шийдэж өгөөд зогсохгүй их дээд сургуулийн оюутнууд төрөлх нутгийнхаа соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, аж ахуй эрхлэх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх сайн суурийг тавьсан юм.

“Соёлын биет бус өвийн инновац, өв залгамжлалын төсөл”-ийн үр шимийг хүртэгчийн хувьд Тяньжинь хотын Нанькай Их Сургуулийг төгссөн Тү Жиньгэ өөрийн гэсэн гарааны компанитай болж, бизнес эрхлэх үйл явц нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдаж байна.

Тун удахгүй сургуулиа төгсөх гэж буй Сүн Зэлүнь их дээд сургуульдаа амжилт гарган бизнес эрхлэхэд өөртөө илүү итгэлтэй болсон гэв.

Нөгөөтээгүүр Тяньжинь хотод их дээд сургуулийн оюутнуудын бизнес эрхлэхийг дэмжих олон арга хэмжээ авсан байдаг. Жиньнань дүүргийн Хайтан гудамжны төслийг жишээ болгон авч үзвэл, уг төсөл нь Тяньжинь хот болон бүх улсын инновацын төслийн нөөцтэй шууд холбогдож байдаг болно. Хариуцагч Жао Чэньгуан хэлэхдээ:

- Тяньжинь хот нь боомтын хотын хувьд Хайтан гудамж нь аж ахуйн нэгжийн нөөцтэй бүрэн холбогдож, оюутнуудын бизнес эрхлэлтэд зориулсан техникийн дэмжлэг үзүүлэн, үйлдвэрлэлийн янз бүрийн хүчин зүйлсийн хоорондын солилцоог идэвхжүүлэхийн тулд практик хэрэглээний хувилбаруудыг ашиглахад тус дэм үзүүлж байна гэжээ.

- Би цахим худалдааны чиглэлээр суралцаж байгаа оюутан. Мэргэжлийн мэдлэгээ ашиглан багийн цахим худалдааны бизнес эрхлэгчдийн төслийг онлайнаар бүрэн хамруулах боломжийг олгоно гэж найдаж байна. Хэрэв өөрөө хичээл зүтгэл гаргавал амьдралд үргэлж хязгааргүй боломжууд байдаг гэдэгт би итгэдэг гэж оюутан Пан Шинь ирээдүйн талаар ингэж ярьж байлаа.

Зохиогч: ШЫ ЮНЬЮЙ, ЖАН ШАОШУАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл