solongonews
Цао Фэйдень боомт болон Улаанбаатарын хооронд ачаа тээврийн галт тэрэг явж эхэлжээ
2018-03-27 14:38
Цао Фэйдень боомт болон Улаанбаатарын хооронд ачаа тээврийн галт тэрэг явж эхэлжээ.

Хятадын хойд нутгийн Хэ Бэй мужийн Цао Фэйдень боомт болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд ачаа тээврийн галт тэрэг 2018 оны 03-р сарын 26-ны өдрөөс явж эхэлжээ.



Цахилгаан бараа, тавилга болон түүхий эд ачсан галт тэрэг Цаофэйдень боомтоос өчигдөр хөдөлжээ. Энэхүү галт тэрэг нь Өвөр Монголын ӨЗО-оор дамжин Улаанбаатарт ирэх аж.


 “Цао Фэйдень боомт” группийн ерөнхийлөгч Ван Кэшэн ярихдаа: - Хөбэй мужийн Таншань хотоос ачааны галт тэрэг олон улсын чиглэлд хөдөлсөн анхны тохиолдол нь энэ болж байна. Таншань хотод үйлдвэрлэсэн гангаар хийсэн бүтээгдэхүүнүүд болон барилгын материалуудыг энэ шинэ маршрутаар Монгол болон Европын улсууд руу экспортлох болно гэсэн байна.


 
Цао Фэйдень  нь Бээжин хотоос зүүн зүгт 200 орчим километр зайтай орших Бө Хайн булан дахь эдийн засгийн хөгжлийн бүс болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл