solongonews
Өдөөр амилуулсан“ байгаль ахуй”
2019-09-03 11:40
Өдөөр амилуулсан“ байгаль ахуй”

        Уд улиас хөхрөн жигдэрч, хуар цэцэг бадамлан дэлгэрч, болжмор шувуу жиргэн донгодно. Намрын навчис хийсэж, амуу тариа шаргалтана. Цасан цэцэг зөөлөн лавсалж, эх дэлхий мөнгөн хуяг нөмөрнө … Дөрвөн улирлын үзэмж зургийг өд содоор амилтал харуулсан хүн бол Чэнь Шяо Юүнь хэмээх жирийн нэгэн тариачин бүсгүй.

      Бид Залан айл хотын дундад дорнодын төмөр замын музейг сонирхон үзэх зуур өд сөдөөр бүтээгдсэн олон сайхан бүтээлийг харж, ямар хүн нь бусдын нүдэнд хаягдмал болсон өд сөдийг эрдэнэ болгочихов? Ямар зэргийн ур мэргэжил, тэсвэр тэвчээрээр энэ олон бүтээл бүтээгдэв? гэсэн бодол өвөрлөн 07 дугаар сарын 24-ний үдээс хойно Чэнь Шяо Юүний ажлын өрөөний үүдийг тогшлоо. Жижигхэн нэгэн тасалгаанд Чэнь Шяо Юүнь амьдралын бүх зүйлээ багтаж, уужимхан шиг зэргэлдээ хоёр тасалгаанд өдөн зураг болон бүх материалууд нь эмх цэгцтэй эгнүүлсэн харагдана.

Цагаан хусан ойн дунд буга урамдан цаагуур нь гол царцаж, цаст уул намжуухан сүндэрлэнэ. Ягч сахлаг царсан ой амь амьжиргааны бэлгэдэл болж нар хурын шимээр тэнгэр тулам сүндэрлэнэ … Уул ус, ургамал мод, тариачин айлын өглөө, зочин угтах нарс, дүүжин гүүрийн өвлийн уянга, царсан ойн үзэмж, үзэмжит сайхан Залан айл … Хана дүүрэн өдөн зургийн бүтээл эх байгалийн үзэмж зургийг тэр хэвээр нь нүүлгээд авчирсан гэмээр урлагийн гоо сайхныг мэдрүүлнэ.

Хорь гучин сантиметрээс хоёр гурван метрийн адил бус өдөн зургийн бүтээл нь өд сөдийг арилгаж цэвэрлэх, хорхой алах, ариутгах зэрэг арван хэдэн алхмыг өнгөрүүлж, гилбэр бус бүтээгдлээ гэдгийг сурвалжилгын дунд ойлголоо.

Нэг өднөөс зөвхөн үзүүрийн жаахан хэсэг нь ашиглаж болдог. Түүнчлэн нэг жилд арван хэдэн уут бүх зүйлийн жигүүртний өд хэрэглэдэг учир ажлын уран нарийныг олж ойлгоно. Гэхэд хайрцаг хайрцгаар савласан өдөө өнгө ялгартал зэрэглэн зургаа бүтээх явцын урлагийн амтархлыг Чэнь Шяо Юүнь бие сэтгэлээрээ мэдэрч, үргэлж хоол ундаа умартан ажиллаж, нэг мэдэхэд 40 гаруй жилийг ардаа орхисон байна.

Ур авхаалж үе дамждаг ч юм уу, Чэнь Шяо Юүний өвөг дээдэс нь тархи хурц гар уран хүмүүс, өдөн зураг, арьсан зургийг бүтээж оролдож байв. Чин гүрний үед тэдний бүтээсэн арьсан зургийг хааны ордонд хэрэглэж байсан гэдэг. Энэхүү мэргэжил нь нэгэн үе уламжлал тасарч, Чэнь Шяо Юүний эх нь дөхөмхөн хийж байснаа эгч дүү хэдүүлийн дундаас тэр энэхүү мэргэжлийг өвлөн авчээ. Уран зургийн хамаатай ямар ч тусгай мэргэжил сурсангүй тэр эх байгаль, амьдрал ахуйгаас онгод авч, өдөн зургаа өнгө будаг нь зохицонгуй, гүдгэр хотгор нь авцалдсан, байгалийн уул өнгийг илрүүлэхийг биелүүлсэн байна.

Анх сонирхлын үүднээс бага сага оролдож, садан төрөл, хот усныхаа хурим найранд бэлэг болгон хүргэж байсан бол 2000 оны үеэс албан ёсоор хийж эхэлсэн аж. Цаасан үйлдвэрт ажиллаж байснаа үр хүүхдээ харахаар ажлаасаа амарч, нөхөр нь ч хэдэн жилийн дараа ажил алдсанаар тэр өдөн зураг бүтээхийг амьдралынхаа чухал агуулга, туслах орлого болгон атгаж ирсэн байна.

Нөхөр хүүхдээ явуулаад л өдөн зургаа оролдож эхэлнэ. Гадаа ямар нэгэн ажлаар гарвал түргэхэн гүйцээж, бусадтай уулзаж цаг алдахаас болгоомжилдог. Оройн сэлүү цагт л ажил явууртай болж, шөнөжин сууж өдөн зургаа оролдоно. Зүүд үнэний хооронд ямар нэгэн онгод ирвэл даруй түргэн босож тэмдэглэнэ, засаж залруулна. Бодсондоо хүртэл хийвэл сая санаа нь амардгаас хичнээн жил Чэнь Шяо Юүнь нэг цагийн хоолоо ч тавтай сууж идсэнгүй. Нэг шөнө ч тайвуухан унтсангүй гэнэ. Олон жилийн турш өдөр бүр арван хэдэн цагийн эрчмээр ажилласнаар бие махбод нь өвчин архагт ороогдон, хоёр нүд нь хараа алдах аюултай ч дуртай үйлсийнхээ хойноос цөхрөлгүй зүтгэсээр …

Хэдэн арван жилийн турш Чэнь Шяо Юүний өдөн зураг нь улсын дотоод, гадаадын хураан хадгалагчийн хүрээллийг олж, тэр ч ардын дундах ажил мэргэжлийн боловсролын багш, биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч зэрэг мяндаг цолыг хүртэж, олон арвин тэмцээнд шагнал хүртэж явсныг авдар дүүрэн медаль нь ид гэрчилнэ. 2015 онд Чэнь Шяо Юүний “Дөрвөн улирлын үзэмж” өдөн зургийн бүтээл нь“Бээжингийн НҮД-ын Нобелийн шагнал хүртэгчийн дээд түвшний форум”-ын онц тогтсон дурсгалын бодсоор сонгогджээ. Түүний өдөн зураг нь нэгэнт Залан айлын соёлын төлөөлөх чанартай төрөл тэмдэг болсон байна.

Тэрээр өөрөө алдаршсан ч бусдыг мартсангүй. Залан айл хотын ядууст туслах албатай харилцаж хөдөө тосгонд бууж тариачдад өдөн зураг хийх арга мэргэжил заан өгч, тэдний үүднээсээ гарахгүйгээр ажил орлоготой болохыг баталж байна. Хөлөнбуйр хотын зэрэглэлийн “Өдөн зураг”-ийн биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч болсны хувьд тэрээр:

- Өдөн зургийн хөгжилд сэтгэл ханамжгүй, нүд муудлаа, нуруу өвдлөө гэж хийх хүнгүй. Залуу үеийнхэн өөр ажилд дуртайгаас биш, өдөржин өд сөдтэй оролдох ажилд дургүй, уламжлахад бэрхшээл бий гэж мэргэжил байгаад уламжлах хүнгүй давчуу сэтгэлгээгээ ч цухуйлгаж байлаа.

Зуу гаруй жилийн түүхтэй өдөн зураг хөгжлийн ирээдүйтэй, хүлээн авах уламжлагчтай болоосой!


 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл