Үүшин нутгийн усан жороо морь гэдэг чинь тэр дээ...
Малчин ард нь халуун хошуут хонь, Улаантолгой суурингийн Нам, Засгийн газраас нь мөнгөн шагналаар шагнасан гэнэ...
Таван өдрийн хугацаатай болсон Шиньжян, Гансү, Хөхнуур, Сичуань, Өвөр Монгол зэрэг муж орны 600 гаруй жороо морь оролцсон Хятадын үндэстний цөөнхийн жороо морины уралдаан 03-р сарын 08-ны өдөр Гансү мужийн Тяньжао шяньд болж өнгөрсөн юм.
Уралдаанд усан жороо морины өлгий хэмээгдсэн Үүшин нутгийн уяач Эрхэмбилэгийн жороо халтар морь 500 метрийн уралдаанд манлайлж, 15000 юаниар шагнуулан ганзага дүүрэн буцан ирсэн байна.
Үүшин хошууны Улаантолгой суурингийн Нам, Засгийн газар нь Үүшин хошууны Соёл, аялал жуулчлалын товчоо, Хөдөө аж ахуйн товчоо зэрэг холбогдох байгууллага нэгжтэй хамтран нутаг усны алдар нэрийг гайхуулсан уяачид болон усан жороо морьдоо угтан авч, морьдоо мялааж, уяачдаа шагнан урамшуулжээ.
- Сэтгэл маш өндөр байгаа. Маш их баяртай байна. Манай нутагт усан жороо морийг 300 метрт уралдуулдаг. Харин Гансү нутагт 500 метрт уралдуулдаг юм байна. Их сайхан зохион байгуулалтай сайхан наадам боллоо хэмээн Эрхэмбилэг ярилаа.
Уралдаанаас амжилт дүүрэн ирсэн Эрхэмбилэгийг ирэхэд нь Үүшин хошууны Адууны аж үйлдвэрийн нийгэмлэгийн гишүүн, Сүлд сумын Талын усан багийн уяач Эрдэнэтөгс тэргүүтэй малчид уяачдын наадмыг зохион байгуулж, Хятад улсын хэмжээнд болсон уралдаанд оролцож, монгол түмнээ баясгасан Үүшин хошууны уяач Эрхэмбилэгийг халуун хошуутай хониор шагнаж, нутаг усныхаа алдар нэрийг өргөсөн алтан цаг мөчөө ийнхүү тэмдэглэсэн байна.
