Хоёр дахь удаагийн Хятад улсын адуун соёлын найр, анхдугаар удаагийн Өвөр Монголын олон улсын адуун соёлын үзэсгэлэнгийн нэгэн агуулга болох "Монгол морины жавхаа" гол сэдэвт кино үзэсгэлэнгийн сарын ажиллагааны нээлт 08 дугаар сарын 20-ны үдээс хойш Хөххотын Кай нүө шин күн кино театрт болсон байна.

Энэ удаагийн кино үзэсгэлэнгийн сарын ажиллагаанд "ганган хар", "уяач", "хувилгаан хүлэг", "дайны адуу" зэрэг дотоод, гадаадын шилдэг кино уран бүтээлүүдийг бүх Өвөр Монгол орны аймаг хотууд, хошуу сум, баг тосгоны нийгэм дүүргийн соёлын өртөө, талбай, хотын кино театр, сургуулийн хүрээ зэрэг олон газруудад 7-р сарын 25-ны өдрөөс эхлэн нэгэнт цацагдаж эхэлсэн байна. 8-р сарын 31-ний өдрийг хүртэл нийтдээ ойролцоогоор 2000 талбай цацагдах болно.
Энэ удаагийн "Монгол морины жавхаа" кино үзэсгэлэнгийн сарын ажиллагаа нь мөн "Шинэ Хятад улстайгаа хамт" гол сэдэвт зуун кино уран бүтээлийг олон нийтэд үнэ төлбөргүй сонирхуулах ажиллагааны нэгэн хэсэг болно. Ажиллагаа нь зургаадугаар сарын эхээр нэгэнт эхлэн явагдсан бол аравдугаар сарын эцсийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд "Улаанмөчирийн сэдэвт кино үзэсгэлэн", "Өвөр Монголын үндэстний кино үзэсгэлэн", "Монгол морины жавхаа кино үзэсгэлэн", "Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан хувьсгалын сэдэвт кино үзэсгэлэн" зэрэг сэдвийн хүрээнд "Улс байгуулсан их үйлс", "Нам байгуулсан аугаа үйлс", "Үзэмчний дуулал", "Ээжийн онгоцны буудал" зэрэг шилдэг кино уран бүтээлүүдийг олон нийтэд хүргэж сонирхуулах болно.

