solongonews
Ур чадварын сургалт хөдөөгийн хөгжилд хүч нэмэрлэж байна.
2021-04-14 16:21
Ур чадварын сургалт хөдөөгийн хөгжилд хүч нэмэрлэж байна.

   - Сургалтад хамрагдсанаар улсын хамгийн сүүлийн үеийн бодлогыг мэдэхээс гадна, бас тарих, тэжээн үржүүлэх шинэ төрлийн техник, ялангуяа сайн үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд тустай гэж Эмтийн гол сумын Үлүнбао багийн тэжээн үржүүлэх өрх Бай Далан-нэг "Өндөр чанартай тариачин, малчин бэлтгэх 2020 оны сургалт"-ын тухай ярихдаа магтаалаар дүүрэн байв. Сургалтыг Өвөр Монголын Хорчин Баруун Гарын Дунд хошуу Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны товчооноос санаачлан зохион байгуулсан юм.

 

  Сургалтад хамрагдсаны дараа тэрээр шинэ технологийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлж, бусад тосгоны хүмүүсийг технологийг сурч, ашиглахад идэвхтэй удирдан чиглүүлж, шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлд түшиглэн орлогоо нэмэгдүүлж баяжихийг уриалан, багийн 29 ядуу буурай өрхийг ядуурлаас шууд гаргасан байна.

   Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Хорчин Баруун Гарын Дунд хошуу нь шинэ төрлийн мэргэжлийн тариаланчид, малчдыг бэлтгэхээр эхлэл болгон хөдөөгийн хөгжлийн бодит байдалд тулгуурлан, тариаланчид, малчдын мэдлэгийн хэрэгцээг хангав. ӨЗО-ны хөдөө аж ахуй, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг урьж, Хятад, Канадын Махны аж үйлдвэрийн эвлэлтэй хамтран ажиллах, өндөр чанартай тариаланчид, малчдыг сэлгэн сургах, аж ахуйн хөгжлийн зөвлөх мэргэжилтнийг хөдөө орон нутагт хүрч сурталчилгаа хийлгэх зэрэг хэлбэрээр махны чиглэлийн үхэр тэжээн үржүүлж, дарш тариалах явцад тариаланчид болон малчдад тулгарч буй техникийн практик бэрхшээлийг шийдвэрлэсэн байна. Мөн тариаланчид, малчдын шинжлэх ухааны тэжээн үржүүлгийн түвшинг тасралтгүй дээшлүүлж, нийт хошууны  үхрийн аж ахуйн өндөр чанартай хөгжлийг дэмжиж, махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргав.

 - 2020 оны сургалтын хөтөлбөрт махны чиглэлийн үхрийн аж ахуйд анхаарлаа хандуулж, үүнд үүлдэр сайжруулах, тэжээн үржүүлэх технологи, дарш тарих гэх зэрэг хичээл багтаж буй. арвин туршлагатай мэргэжилтэн, профессоруудыг урьж хичээл оруулж, онол, практикийг хослуулан, Монгол, хятад хоёр хэлээр зааж сургаж, практик байдал, ач холбогдолыг илүү анхаарч үзсэн байна.  2020 оноос хойш давхардсан тоогоор 4300 гаруй тариаланч, малчид, хоршооны удирдагч, аж үйлдвэрийн хөгжлийн зөвлөх мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулсан гэж  Хорчин Баруун Гарын Дунд хошууны Нүн Гуан сургуулийн захирал Сайн-Эрдэнэ хэллээ.

        Сүүлийн хоёр жилийн хугацаанд Баянхошуу суурингийн Хан-Уул багийн ядуу өрхүүд зөвхөн ядуурлаас ангижирсан төдийгүй, бүх багийн үхрийн аж үйлдвэрийн хөгжил мөн дээшилсэн байна. Тус багийн Бао Шаний гэр бүлийн амьдрал анх ядуу байсан.  Аж ахуйн үр дүнтэй дэмжлэг, аж ахуйн зөвлөх багш нарын тусламжтайгаар Үхрийн тоо толгой 12 болж өсч, гэр бүлийн жилийн орлого 70.000 юаньд хүрчээ. Бао Шаний байшингаас холгүй орших Чи Гүөхайгийнхны саравчинд хэдэн шинэ тугал нэмэгдэж, түүнийг аз жаргалаар дүүрэн болгожээ.

    Өнгөрсөн жилийн 04-р сараас эхлэн Хорчин Баруун Гарын Дунд хошуу нь аж ахуйг хөгжүүлэх зөвлөх мэргэжилтний бүлгийн хөдөө орон нутагт хүрч сурталчилгаа хийх ажлыг эхлүүлж, "1 + 1 + 1" загварыг нэвтрүүлж, аж ахуйг хөгжүүлэх зөвлөх мэргэжилтнүүдийн бүтцийг тасралтгүй сайжруулсан байна. Аж үйлдвэрийг хөгжүүлэх зөвлөх мэргэжилтэн нь тусгай лекц, газар дээрх удирдамж зэрэг хэлбэрээр газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр техникийн удирдамжаар хангав. Мөн махны үхрийг тэжээн үржүүлгийн явцад малын тэжээлийн технологи, үржлийн технологи, тэжээлийн менежмент, махны чиглэлийн үхрийг эрүүлжүүлэх технологи, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаархи мэдлэгийг зааж ойлгуулж, малчдын үйлдвэрлэлийн үйл явцад тулгамдсан бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж, улмаар тариаланчид, малчдад зориулсан боловсрол, сургалтын үр нөлөөг үр дүнтэй дээшлүүлсэн байна.

- Тариаланчид, малчдын тариалах, тэжээн үржүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг илүү сайн шийдвэрлэхийн тулд товчоо нь вичат групп байгуулж, үүгээр тариаланчид, малчид шууд мэргэжилтэнтэй зөвлөлдөж болно. Энэ нь олон нийтийг зах зээлтэй холбоход тусалж байна. Хошуунаас нь 36 боодлох хэрэгсэл, 24 даршлах машин тарааж, багийн хамтын аж ахуйд үнэ төлбөргүй хангаж байна. Хорчин Баруун Гарын Дунд хошууны Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны товчооны орлогч дарга Бао Юйтингийн танилцууллаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл