solongonews
“Нэхмэлчин охин”- Тань Шянгуан
2018-05-18 10:30
Тань Шянгуан 63 настай. Хятадын Гуаншигийн Биньян шяний иргэн. Хөдөлмөрт дуртай гарын ур авьяастай түүнийг нутгийнхан нь “Нэхмэлчин охин” гэж дууддаг ба мөн “Хятадын гар урлалын мастер” гэсэн яруу алдартай.

    Тань Шянгуан тэтгэвэрт гарсны дараа Гуаншигийн урлаг гар урлалын хүрээлэнд уригдан Жуан үндэстний гар урлалын төслийн удирдагчаар ажиллаж, Жуан үндэстний уламжлалт өвөрмөц гар урлалын механикжсан үйлдвэрлэл бүтээгдэхүүний хөгжлийг судалжээ. Тэрээр багийнхантай хамт гэр ахуйн засал чимэглэл, аялал жуулчлалын гар урлал, загварын хувцас зэрэг Жуан үндэстний онцлогт гар урлалын бүтээгдэхүүнийг улам олон судалж, улсын дотоод, гадаадаар гаргасан байна.

Тань Шянгуан: - Би Жуан үндэстний соёл, гар урлалын уламжлагчийн ажлыг сайн хийнэ гэж хэллээ.

Тэрээр жил бүр залуу шавь элсүүлж авдаг. Нэн олон хүмүүст Жуан үндэстний соёл ур чадварыг таниулахаар хичээж явна. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл