Хятад – АСЕАН-ны радио, кино, телевизийн хамтын ажиллагааны дугуй ширээний бага хурал
2016-09-07 17:22
Гурав хоногийн турш үргэлжлэх Хятад-АСЕАН-ны радио, кино, телевизийн хамтын ажиллагааны дугуй ширээний бага хурал энэ сарын 7-ны өдөр Хятадын ГЖҮ ӨЗО-ны Наньнин хотод нээгдлээ.
Хуралд Хятад, Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Мьянмар, Сингапур, Бруней зэрэг улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
”Нэг бүс нэг замын нийтлэг ойлголтыг нягтруулж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлье” уриан дор болж байгаа энэ хурлаар бодлогын харилцаа холбоо болон мэдээ мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, радио, кино, телевизийн агуулгын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцнэ. Түүнчлэн ”Хятад-АСЕАН-ы радио, кино, телевизийн хамтын ажиллагааны үйл ажиллагааны санаачилга”-д гарын үсэг зурах юм байна.
Найруулагч: Х.УЛААНАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
