XXI зуун нь интернэтийн эрин зуун гэдэг бол өнөөдөр Wechat энэхүү цаг эринийг ноёлох болж байна. 2015 оны эхний улиралд Wechat нь Хятадын хэмжээнд 90 хувиас дээших ухаалаг гар утсыг хамраад идэвхтэй хэрэглэгч 549 сая болжээ. Автобус дээр ч, цэцэрлэгт хүрээлэн ч, ажлын орчинд ч толгойгоо бөхийлгөн алган дээрх гар утсаа шагайх хүмүүс байнга харагдана. Хоёр чуулганы гишүүд, төлөөлөгчид ч адилхан Wechat-аас салж чадахгүй нь мэдээж.
Гишүүд, төлөөлөгчид Wechat-ыг хэр их ашиглаж байгаа бол? Мөн ямар хүнтэй Wechat дээр чаталж, бас юуг үзэж анхаарч байдаг бол? Тэд Wechat-ыг ашиглаж хүмүүстэй харилцаж, зөв энерги дамжуулж чадсан үү?
Хүмүүс Wechat-ыг ашиглан хоёр чуулганд өөрийн саналаа өгч, хэвлэл мэдээллийнхэн Wechat-ыг ашиглаж хоёр чуулганыг мэдээлж байна. Хэрвээ гишүүд, төлөөлөгчид гар утсаараа хүмүүстэй хоёр чуулганы тухай ярьж, ард иргэдийн хүсэл саналыг мэдэж, үүнийг нь өөрийн санал бодлынхоо үндэслэл баримт болон шийдвэрлэх ёстой зүйлээ болгосон байвал энэ нь бас нэгэн арга зам болох юм. Гишүүд, төлөөлөгчид маань алган дээрх Wechat-аараа ард иргэдтэй холбогдож, Хоёр чуулганыг сурталчлахыг хүсэж байна.
