Гэхдээ нүүрээ болгоомжтой угааж цэвэрлэхгүй бол, арьс эрт хөгширч, нүхжилт үүсэх магадлалтай болдог аж. Ингээд хэрэн нүүрээ зөв цэвэрлэх талаар зөвлөгөөг хүргэе.

1. Үндсэн зарчим
Арьсаа цэвэрлэхийн тулд эхлээд гараа цэвэрлэх хэрэгтэй. Юуны түрүүнд гарныхаа бохирдлыг сайн гэгч арилгах нь зүйтэй юм.
Охид, эмэгтэйчүүд нүүрээ цэвэрлэхдээ нэг үндсэн алдааг гаргадаг. Энэ нь нүүрний будгаа тусгай шингэнээр арилгачхаад угаадаггүй, эсвэл шингэн савангаар угаахдаа будгаа арилгаагүй байдаг.
Нүүр цэвэрлэгч шингэн нь нүүрний будгийг арилгаад зогсохгүй, давхар хамгаалалтын давхаргыг хүртэл арилгадаг. Тиймээс нүүр цэвэрлэгч шингэнээр нүүрээ цэвэрлэснийхээ дараа нүүрээ цэвэрхэн усаар зайлаарай.
Сайн чанартай нүүрний шингэн савангийн хувьд арьсанд тустай маш олон бүтээгдэхүүн агуулсан байдаг. Харамсалтай нь нүүрний шингэн саван, нүүр угаагч гель нь бохирдлыг бүрэн арилгаж чадахгүй бөгөөд энэ нь арьс үрэвсэх нөхцөлийг бүрдүүлнэ.
2. Гараараа юу эсвэл спонж ашиглах уу?
Олон удаагийн нүүрний спонжид үгүй гэж хэлээрэй. Хэдийгээр та орой бүр спонжоо угаадаг байсан ч эдгээрt нян хуримтлагдах болно.
Ихэнх арьс өнгөний эмч нар нүүрээ гараараа угаах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Энэ тохиолдолд арьс гэмтэх нь бага байдаг. Холливудын одуудтай хамтран ажилладаг Меринда Жой (Merinda Joy) хэлэхдээ: чийгтэй нүүрэн дээрээ хэт дарахгүйгээр угаагч шингэнээсээ түрхэж, тойрог хэлбэрээр массаж хийх хэрэгтэй. Бидний арьсан дээр жижиг үснүүд байдаг бөгөөд ийнхүү тойрог хэлбэрээр нүүрээ угааснаар арьсыг гүн цэвэрлэх боломжтой болно.
Нэмэлт гуужилт явуулахын тулд нэг удаагийн алчуур, цаас хэрэглэхийг арьс өнгөний эмч нар зөвлөж байна. Үлдсэн шингэнээ нэгэн удаагийн цаасаар арчиж хаяарай.
3. Нүүр цэвэрлэгчээ хэрхэн сонгох вэ?
Хэт их хөөсөрдөг цэвэрлэгч сонгох хэрэггүй (үүнд хөөсөн цэвэрлэгч орохгүй гэдгийг анхаараарай). Энэ тохиолдолд та нүүрээ цэвэрлэх биш харин "рН" балансыг тэнцвэрийг алдагдуулдаг юм. Мөн арьсны хөгшрөлтийг хурдасгаж, үрэвслийг нэмэгдүүлдэг.
Гуужуулагчийн талаар мартах хэрэгтэй. Гэрийн аргаар хийсэн гуужуулагчийг ч хэрэглэх хэрэггүй. Харин үүний оронд зөөлөн цаас ашиглаарай.
Өөрийнхөө арьсанд тохирсон цэвэрлэгчийг сонгох хэрэгтэй.
Хуурай арьсанд сүүн шингэн, чийгшүүлэгч тохирно.
Тослог болон холимог арьсанд нүүр угаагч гель болон хөөс тохиромжтой.
Эмзэг мэдрэмтгий, настай арьсанд нүүр цэвэрлэгч хөөсийг хэрэглэх хэрэгтэй.
Найрлагадаа глицерин болон ниацинамид агуулсан бүтээгдэхүүнийг сонгохыг хичээгээрэй. Хэрвээ таны арьсан дээр батга гарах гээд байдаг бол салицилын хүчил, гликолийн хүчил, бензоилпероксид агуулсан бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Харин таны арьс тослог бол энэ төрлийн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг хэт хуурайшуулж, тослогийг илүү ялгаруулснаар батганын асуудал илүү их дэгдэх болно.
4. Алчуур болон ус
Нүүр угаахад өрөөний температуртай ус нэн тохиромжтой байдаг. Хүйтэн ус нь арьсны нүхийг хэт их агшаадаг бол, халуун ус нь арьсыг хуурайшуулдаг.
Нүүрээ алчуураар хэт үрж арчих хэрэггүй. Харин хөнгөн дарж усыг нь авчхаад дараа нь хатаахад хангалттай. Хэрвээ та асуудалтай арьстай бол нүүрээ арчисны дараа алчуураа байнга угаах хэрэгтэй гэж арьс өнгөний эмч нар зөвлөж байна.
Хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ үр шимийг амсахын тулд 40-60 секундийн турш нүүрэндээ массаж хийж угаагаарай.
5. Нүдний эргэн тойронд буй арьс
Нүдний эргэн тойрны буюу зовхины арьс нь маш нимгэн байдаг учир маш амархан гэмтдэг. Зовхиныхоо эргэн тойронд угаах үедээ хэт их үрэх хэрэггүй. Чийгшүүлэгч тосыг хүртэл маш болгоомжтойгоор зөөлөн түрхэх хэрэгтэй.
Нүднийхээ будгийг болгоомжтой арилгаарай. Гоо сайхны мэргэжилтнүүд нүдний гадна талаас дотор тал руу арчих хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Эхлээд дээд зовхио, дараа нь доод зовхио цэвэрлээрэй.
6. Чийгшүүлэлт
Ингээд нүүрээ угааж цэвэрлэснийхээ дараа чийгшүүлэгч тосыг заавал түрхэх хэрэгтэй.
Хэрвээ та хэд хэдэн бүтээгдэхүүн ашигладаг бол эхлээд чийгшүүлэгч буюу тоникийг хэрэглээрэй. Тоникийг түрхэхдээ гараараа түрхсэн нь илүү тохиромжтой.
7. Зөөлөн угаах
Нүүрээ угаахдаа яг л өөрийн нярай хүүхдийг арчилж байгаа мэт хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэт чанга дарах хэрэггүй.
Нүүрээ угаахдаа:
Цэвэр усаар чийгшүүл
Нүүрээ угаахад хангалттай хэмжээний бүтээгдэхүүнийг гартаа аваад нүүрээ угаагаарай
Маш болгоомжтойгоор нүүрэндээ бүтээгдэхүүнээ түрхээрэй
Чигчий хуруугаараа массаж хийж нүүрээ угаана. (Чигчий хуруугаараа та хэт даралт учруулж чадахгүй).
Нүүрээ цэвэрхэн усаар зайлахдаа үрэх хэрэггүй. Үүний оронд гартаа хангалттай хэмжээний ус аваад сайн зайлах шаардлагатай
Гараа арчаад хуурай гараараа нүүрээ тогших нь нүүрний арьсыг хатаах шилдэг арга болно
Нүүрээ чийгтэй байх үед нь чийгшүүлэгч түрхээрэй
