solongonews
Дундад, Европын хүний эрхийн 33 дахь уулзалт болов
2014-12-09 12:02
Дундадын талаас хүний эрхийн олон салбар дахь ахиц дэвшил, ялангуяа хуулийн засаглалтай улс байгуулах үйл явцыг бүх талаар урагшлуулах тухай ДКН-ын 18-р удаагийн 4-р бүгд хурлын шийдвэрийг танилцуулав.

        

        12 сарын 8-нд Дундад, Европын хүний эрхийн 33 дахь уулзалт Бельги улсын Брюссель хотод болов. Дундад, Европ хоёр тал хүний эрхийн тухай үзэл бодлоо үнэнчээр солилцож, олон улсын хүний эрхийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн эрх ашиг зэрэг асуудлыг судлан хэлэлцсэн байна. 



        Дундадын талаас хүний эрхийн олон салбар дахь ахиц дэвшил, ялангуяа хуулийн засаглалтай улс байгуулах үйл явцыг бүх талаар урагшлуулах тухай ДКН-ын 18-р удаагийн 4-р бүгд хурлын шийдвэрийг танилцуулав. Эрх тэгш, хүндэтгэсэн зарчмын дагуу Европын талаас Дундадын хүний эрхийн дэвшлийг бодитоор ойлгож, уулзалтаар дамжин харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүссэн байна. 

 



        Дундадын Гадаад харилцааны яамны олон улсын газрын дарга Ли Хүйхуа уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ: -Хүний эрхийн талаар улам боловсронгуй болгож, сайжруулах нь урт хугацааны үйл явц болох юм. Энэхүү үйл явцад, бид талуудын сайн санааны бүтээлч санал бодлыг сонсож, Дундад улсын үндсэн байдлын дагуу эдгээр санал санаачлагыг хүлээн авах болно. Түүнчлэн Дундадын хүний эрхийн үйл явцыг сайжруулах талаар өөртөө бүрэн итгэлтэй байгаа, Дундад улсын үндсэн байдалд нийцэх арга хэлбэр, замналаа бид нэгэнт олсон байна. Бид энэ талаар маш тодорхой байр суурьтай байна гэжээ.

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : http://mongol.cri.cn /
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл