solongonews
Луут завины баяраар 106 сая хүн аялжээ
2023-06-25 11:38
Луут завины баяраар 106 сая хүн аялжээ.

Луут завины баярын 3 өдрийн хугацаанд Хятадын дотоодын аялал жуулчлал давхардсан тогоор 106 сая хүн аялж, өнгөрсөн оны мөн үеэс 32.3 хувь өссөн байна. Дотоодын аялал жуулчлалын орлого 37.31 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 44.5 хувь нэмэгдсэн байна.

Олон соёл, аялал жуулчлалын арга хэмжээ зохиогдсон байна. Бээжин хот төрөл бүрийн 1700 гаруй үйл ажиллагаа зохион байгуулжээ.Чунчин хот соёлын аялал жуулчлалын 200 гаруй тусгай үйл ажиллагаа, 70 гаруй алалын маршурт, 80 гаруй арга хэмжээ зохион байгуулсан байна.Орон нутгуудын ардын соёлын үйл ажиллагаа, ардын уламжлалт зан заншил, ардын урлагийг музей, урлагийн галлерей зэрэг соёлын орон зайд биет байдлаар илрүүлэхийг хичээсэн байна. Жуулчдын 87.9 хувь нь соёлын музейн газруудаар зочилж, соёлын биет бус өвийн эд зүйлсэд оролцож, хөгжмийн наадам зэрэг соёлын үйл ажиллагаанд оролцсон байна.

Зам тээврийн яамны мэдээллээр, Луут завины баяраар Хятадын хэмжээнд төмөр зам, хурдны зам, усан зам, иргэний нисэхийн давхардсан тоогоор нийт 140.47 сая зорчигчийг илгээсэн байна. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 89.1 хувь өссөн үзүүлэлт болсон юм.

Зохиогч: ВАН КЭ,ЖЭН ХАЙО,ХАНЬ ШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл