solongonews
Өвөр Монголын түүхэн дэх энэ өдөр буюу 7 дугаар сарын 7-ны өдөр
2017-07-07 11:42
Өвөр Монголын түүхэн дэх энэ өдөр

ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургууль 1953 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Гүй Сүй хот буюу одоогийн Хөххотод байгуулагдаж, Төгс сургуулийн захирлын тушаалд гарчээ.

ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургууль бол ӨМӨЗО байгуулагдсаны дараа Нам төрөөс Өвөр Монгол оронд байгуулсан хамгийн анхны их дээд сургууль бөгөөд монгол үндэстний хөгжлийн түүхэн дэх анхны дээд зэрэглэлийн сургууль болно.

2000 онд Хятад улсын Боловсролын яам болон ӨМӨЗО-ны Засгийн газрын зөвшөөрлөөр ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургууль болон Өвөр Монголын Үндэстний багшийн сургууль хамтраад Өвөр Монголын Үндэстний тусгай мэргэжлийн дээд сургуулийг байгуулав. 2009 онд Өвөр Монголын Үндэстний тусгай мэргэжлийн дээд сургууль дахин Хөххот Үндэстний дээд сургууль болж хөгжсөн байна.

Өвөр Монголын Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургууль 60 гаруй жилийн хүнд хэцүү түүхэн аянд тасралтгүй хөгжин цэцэглэж, олон олон авьяастан мэргэжилтнүүдийг хүмүүжүүлэн, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил болон үндэстний эе нэгдэлд хувь нэмрээ үзүүлсээр иржээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл