5G сүлжээ хэрэглэгчид 40 хувийг давна
2021-07-14 12:24
2023 онд Хятад улсын 5G сүлжээ хэрэглэгчид 40 хувийг давна.
Хятад улс 07-р сарын 13-ны өдөр 5G сүлжээ "дарвуул" төлөвлөгөө нийтлэн 2023 онд Хятадын 5G сүлжээ ашиглалт илт сайжран 5G сүлжээ хэрэглэгчид 40 хувийг давна хэмээн мэдэгдэв.
5G сүлжээ нь дижитал, сүлжээ, ухаалаг өөрчлөлтийг дэмжих чухал хөдөлгүүр юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс 5G сүлжээ хөгжүүлэн бизнест үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү төлөвлөгөөнд 2023 онд 5G сүлжээний хамрах хүрээ улам бүр нэмэгдэж, 10.000 хүнд 18-аас дээш 5G суурь станцтай болно гэв.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
