solongonews
Хятад улс нь Оросын модон материалын хамгийн том экспортын зах зээл болжээ
2016-08-09 21:48
2016 оны эхний хагаст, Хятад улс нь Оросын модон материалын хамгийн том экспортын зах зээл болсон


2016 оны эхний хагаст, Хятад улс нь Оросын модон материалын хамгийн том экспортын зах зээл болсон тухай 8-ны өдөр Хармөрөн мужийн Сүй Фэнь Хэ хотод болсон "Хятад Оросын ойн салбарын аж ахуйн нэгжүүдийн том чухал хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны семинар"-аас мэдээллээ.
Орос улс нь дэлхий дээр модон материалаар хамгийн баян улс орон юм. Оросоос импортолж байгаа модон материалын хамгийн том зах болох Сүй Фэнь Хэ нь "Харбин-Сүй Фэнь Хэ-Приморын хязгаар-Пусан" чиглэлийн олон улсын тэнгис хуурайн нэгдсэн тээврийн маршрутыг ашиглан, модон материал болон модон хийцтэй эдлэл хэрэгслийг Хятад, Япон, БНСУ-ын зах зээлд гаргаж байна.

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл