
2023 оны Хятадын дижитал эдийн засгийн шинэчлэл, хөгжлийн чуулган 08-р сарын 16-нд Гуандун мужийн Шаньтөү хотод нээгдэв. Чуулган дээр гарсан эдийн засгийн тайлангаас харахад Хятадын аж үйлдвэрийн бүтцийн ерөнхий байдал нь дижитал аж үйлдвэрийн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд дижитал эдийн засаг нь хөгжлийн өндөр чиг хандлагаасаа болж эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлэх хүчин болж байна.
Хятадын эдийн засгийг жолоодоход дижиталчлалын өндөр түвшинтэй аж үйлдвэрүүд улам их үүрэг гүйцэтгэж байна. 2012 оноос санхүү, шинжлэх ухааны судалгаа зэрэг үр ашигтай үйлчилгээгээр давамгайлсан өндөр дижитал аж үйлдвэрүүдийн эзлэх хувь 16.8 хувиас 22.4 хувь болж, эдийн засагт үзүүлэх үүрэг 10.9 хувиар өссөн байна.
Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академи "Хятадын дижитал эдийн засгийн аж үйлдвэрийн хөгжлийн тайлан (2023)"-ыг нийтэлжээ. Хятад улсын дижитал эдийн засаг ДНБ-ий 40 гаруй хувийг бүрдүүлсэн нь тайлангаас харагдаж байна.
Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академийн Бодлого, эдийн засгийн хүрээлэнгийн дэд захирал Сун Кэ, 2022 онд дижитал эдийн засгийн цар хүрээ 50 их наяд юанийг давж, ДНБ-ий 41.5 хувийг эзэлж байна. Эдийн засгийн нийт хөгжилд тавны дөрөв нь дижитал эдийн засгийн хувь нэмэр юм.
"Хятадын дижитал эдийн засгийн аж үйлдвэрийн хөгжлийн тайлан (2023)"-д харуулснаар, одоогийн байдлаар олон нутагт 8000 орчим дижитал цех, ухаалаг үйлдвэрүүд баригдсанаас 2500 гаруй нь ухаалаг үйлдвэрлэлийн хүчин чадлын 2-р зэрэглэлээс дээш түвшинд хүрч, дижиталд бүрэн шилжжээ. Олон улсын дэвшилтэт түвшний ухаалаг үйлдвэрлэлийн 209 загвар үйлдвэрийг буй болгож, улс даяар тодорхой бүс нутаг, салбарын нөлөө бүхий 240 гаруй аж үйлдвэрийн интернэт платформ, гол платформуудтай холбогдсон 89 сая гаруй иж бүрэн төхөөрөмж байна.
2023 оны Хятадын дижитал эдийн засгийн шинэчлэл, хөгжлийн чуулган нь дижитал аж үйлдвэржилт, аж үйлдвэрийн дижиталчлал, дижитал засаглал бүхий 16 сэдвийн форумыг гол шугам болгон хэрэгжүүлэх бөгөөд дижитал эдийн засгийн шинэчлэл, хөгжлийн сэдвийн үзэсгэлэн, Хятадын дижитал технологийн шинэчлэл, хэрэглээний өрсөлдөөнийг нэгэн зэрэг зохион байгуулж, дижитал технологийн шинэчлэлийн ололт амжилт, хэрэглээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
