solongonews
Хятадын эмнэлгийн баг улс орнуудын халдвартай тэмцэх ажилд туслалцаа үзүүлж байна
2020-04-13 21:31
Өнгөрсөн долоо хоногт Хятад улсын эмнэлгийн мэргэжилтнүүд Филиппин, Мьянмар, Казахстан зэрэг Азийн гурван хөрш орнуудад хүрэлцэн очиж, тухайн орон нутгийн халдварын эсрэг ажилд яаралтай оролцоод, тухайн орны засгийн газар, ард түмний үнэлгээ, сайшаалыг хүлээсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Хятадын засгийн газрын илгээсэн халдварын эсрэг эмнэлгийн мэргэжлийн баг 08-нд Мьянмарын хамгийн том Янгон хотод хүрэлцэн очжээ. Хятадын талаас хандивласан халдварын эсрэг нэг бүлэг эмчилгээний эд материал ч онгоцоор зэрэг хүрч, лабораторийн нуклейн хүчил илрүүлэх аппарат, туршилтын эм бэлдмэл, хэрэглээний материалыг Мьянмарт хүлээлгэн өгч ашиглалтад оруулснаар, 9-ний мөн өдөр гэхэд Мьянмарын Эрүүл мэндийн үндэсний лабораторид шинэ коронавирусийг илрүүлэх түвшин хоёр дахин дээшилжээ.

Сүүлийн өдрүүдэд, Хятадын эмнэлгийн мэргэжилтнүүд ажлаа үр дүнтэй хийхийн зэрэгцээ тэд Мьянмарын Эрүүл мэндийн үндэсний лаборатори болон эмнэлгийн байгууллагуудын газар дээр нь ажил байдалтай танилцаж, халдвараас урьдчилан сэргийлэх талаарх туршлагаа Мьянмарын талтай хуваалцсан байна.

Мэргэжлийн багийн гишүүн Хань Гуан-ин хэлэхдээ, газар дээр нь танилцах явцад Мьянмарын засгийн газар, эмнэлгийн ажилтнууд шинэ коронавирусийн халдварын байдлыг маш их чухалчилж байгааг анзаарлаа. Дараа нь мэргэжлийн баг эмнэлгийн ажилтнууд өөрийгөө хамгаалах бэлтгэл сургалт, удирдамжийн талаар тэдэнд туршлагаа хуваалцах шаардлагатай байна гэжээ. Мэргэжлийн багийн гишүүн Дү Шяохуа хэлэхдээ, Мьянмарын эмнэлгийн ажилтнууд өөрсдийгөө хамгаалах мэдлэг боловсролоо дээшлүүлэх шаардлагатай бөгөөд ерөнхийлсөн эмнэлэгт халуурах өвчтөний тасаг байрлуулж, халуурсан өвчтөнд үе шаттайгаар эмчилгээ хийх шаардлагатай гэжээ.

Янгон хотын Хойд Окалапа эмнэлгийн захирал Кисуо хэлэхдээ, Хятад улсын илгээсэн мэргэжлийн баг Мьянмарын халдвартай тэмцэх ажилд маш их тус дэмжлэг үзүүлсэн, мэргэжилтэн нартай Хятадын халдварын эсрэг тэмцсэн туршлагыг хуваалцсанд гүнээ талархал илэрхийлж байна, мэргэжлийн баг манай эмнэлгийн ажилтнуудад бэлтгэл сургалт, зааварчилга хангахыг хүсэж байна гэжээ.

Мьянмарын Эрүүл мэнд, спортын яамны албаны хүн Тү Минруй хэлэхдээ, Хятад, Мьянмар бол уул усаараа залгалдсан найрсаг хөршүүд, Хятад улс эмнэлгийн мэргэжлийн багийг Мьянмарт илгээн, халдварын эсрэг туршлагаа хуваалцаж, тусламжийн лаборатори, халдварын эсрэг эд материал хандивлаж байгаа нь Мьянмарт маш их туслалцаа үзүүлэн, хөрш зэргэлдээ орнуудын бие биедээ тусалдаг сайхан уламжлалыг харууллаа гэжээ.

Нийгмийн хэвлэл мэдээллийн сайтууд дээр, Мьянмарын сүлжээний найз Тида Апрель үлдээсэн үгэндээ, хүн бүхэн халдварт өвчнөөс айж, гэрийн хорио цээрийн дэглэм барьж байхад, эдгээр баатрууд тусгайлан Мьянмарт ирж халуун гараа сунгаж байна, Хятадын мэргэжилтнүүдэд талархаж байна гэж бичжээ. Мьянмарын сүлжээний найз Уильям Ван: Хятадын мэргэжилтнүүд өөрийн аюулгүй байдлыг үл хайхран, Мьянмарын халдварын эсрэг тэмцэлд тусалж байна, энэ нь хүмүүнлэгийн үзэл суртлыг тусгалаа, үнэхээр бишрэлтэй явдал хэмээн өөрийн хуудсандаа бичжээ.

Сүүлийн үеэс, Казахстаны нийслэл Нур-Султан хот "хаалттай"байдалд ороод сар гаруйн хугацаа болж байна. Төв Азийн хамгийн их ачаалалтай хоёр дахь нисэх онгоцны буудал болох Назарбаев олон улсын онгоцны буудал бүх онгоцнуудын нислэгийг зогсоосон юм. 9-ний орой, 10 хүний бүрэлдэхүүнтэй Казахстанд туслах Хятадын халдварын эсрэг эмнэлгийн мэргэжлийн баг энд газардсан бөгөөд хамгаалалтын хувцас, амьсгалын аппарат, N95 маск, эмнэлгийн хэрэглээний амны хаалт зэрэг 5.5 тонн эмнэлгийн эд материал онгоцны буудалд зэрэг газарджээ.

Энэхүү эмнэлгийн багийг Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо зохион байгуулж, ШУӨЗО-ны Эрүүл мэндийн комиссоос сонгон илгээсэн бөгөөд эмнэлгийн багийн гишүүд шинэ коронавирусийн өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажилд биечлэн оролцож байсан юм.

Нисэх онгоцны буудалд очиж, эмнэлгийн багийг хүлээн авсан Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жан Шяо хэлэхдээ, "Энэ бол Хятад улс Төв Азийн бүс нутаг руу илгээж буй халдварын эсрэг анхны эмнэлгийн баг юм. Энэ нь Хятад, Казахстан хоёр орны төрийн тэргүүний халдварын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ юм гэжээ. Казахстанд туслах Хятадын талын эмнэлгийн багийн орлогч дарга Лү Чэнь хэлэхдээ, тус эмнэлгийн баг Хятадын халдварт өвчний эсрэг туршлагаа Казахстаны хамт олонд харамгүй уламжлах болно гэжээ.

Онгоцны буудалд хүрч хүлээн авах үйл ажиллагаанд оролцсон Казахстаны Эрүүл мэндийн дэд сайд Надров хэлэхдээ, Хятад улсын халдварт өвчтөнийг эмчлэх, халдварын судлалын талаар хийсэн туршлага маш чухал юм, Хятадын эмнэлгийн мэргэжилтэн нартай хийсэн солилцоо Казахстаны халдварын эсрэг ажилд үр дүнтэй тусална гэдэгт итгэж байна гэжээ.

5-ны үдээс хойш Филиппиний нийслэл Манила хотод хүрэлцэн очсоноос хойш, Хятадын халдварын эсрэг эмнэлгийн мэргэжлийн баг Филиппиний Эрүүл мэндийн яам, орон нутгийн эмнэлгүүдтэй танилцаж, Филиппиний халдварын өнөөгийн байдал болон оношлогооны байдлыг ойлгож, тухайн нутгийн эмнэлгийн ажилтнуудтай санал бодлоо солилцсон байна.

Филиппиний Эрүүл мэндийн сайдын туслах Кеннет Лонгилло хэлэхдээ: "Хятадын эмнэлгийн мэргэжилтэн нараас асуух зүйл бидэнд маш олон байна. Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш, Хятад улс үр ашигтай арга хэмжээ авч богино хугацаанд халдварыг таслан зогсоож чадсан, Хятадын туршлагыг ойлгож, үүнийг Филиппинд хэрэгжүүлэхийг хүсэж байна. Ирээдүйд Филиппиний тал халдварын судалгаа, эмнэлгийн байгууллагын удирдлага, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө зэрэг чиглэлээр Хятадын мэргэжилтнүүдтэй солилцоо хийх хүсэлтэй байна. Хятадын мэргэжилтнүүд өөрсдийн туршлагаа ашиглан Филиппинд халдварын тархалтыг даван туулахад туслах болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хятадын ГХЯ-ны мэдээлснээр, Хятад улс одоогоор, Итали, Серби, Камбож, Пакистан, Иран, Ирак, Лаос, Венесуэл, Филиппин, Мьянмар, Казахстан, Орос зэрэг орнуудад эмнэлгийн мэргэжилтний баг илгээжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл