solongonews
Бээжингийн өвлийн олимпын мөсөн дээрх төрлийн туршилтын тэмцээн эхэллээ
2021-04-02 10:19
Бээжингийн өвлийн олимпын мөсөн дээрх төрлийн туршилтын тэмцээн эхэллээ

   Бээжингийн өвлийн олимп болон паралимпын мөсөн дээрх төрлийн туршилтын тэмцээн 04-р сарын 01-нээс 10-ны өдрүүдэд болно. Туршилтын тэмцээний хугацаанд хоккей, богино зайн тэшүүр, кёрлинг, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 7 төрлийн тэмцээн тус тус Бээжингийн үндэсний сэлэлтийн төв, үндэсний спортын ордон, үндэсний тэшүүрийн ордон, нийслэлийн биеийн тамирын ордон, У Кэсүний спортын төв зэрэг таван газар болж, мэргэжлийн хэсэг тамирчид болон сонирхогчид урилгаар тэмцээнд оролцлоо.

        Мөсөн дээрх спортын төрлийн уралдаан тэмцээний онцлог болон Бээжингийн бүсийн тэмцээнд бүгд зааланд болдог онцлогийг харгалзан энэ удаагийн туршилтын тэмцээнд бас мэргэжлийн чанартай туршилтын агуулгыг оруулсан байна. Үүнд бүртгүүлэх, шагнал гардуулах, спортын үзүүлэх тоглолт хийж, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны туршилт, зам харилцааны туршилт зэргийг зохионо.

Үүнээс гадна, мөсөн дээрх туршилтын ажиллагааны явцад зарим тэргүүний техник болон шинжлэх ухааны үр бүтээлийг ашигласан юм. Жишээлбэл, У Кэсүний спортын төв биеийн дулааныг хэмжих багаж, ложистикийн робот, үүлэн шууд нэвтрүүлэг зэргийг ашигласан байна. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл