
Дэд бүтцийн нөхцөл хомс, хөрөнгийн асуудал зэргээс болоод Африк тивийн өмнөд хэсгийн Зимбабве улсын олон бүс нутаг, ялангуяа хөдөө тосгонд цэвэр ундны ус, хэрэглээний ус дутагдан улмаар хижиг, халууралт зэрэг өвчин олонтаа гардаг байв. 2012 оноос өнөөг болтол Хятад улсын Засгийн газар санхүүжилт хийж Зимбабве улсад туслан 1000 гаруй хутаг байгуулж өгснөөр хөдөө тосгоны бүс нутгийн ус хүрэлцэхгүй байдлыг тодорхой хэмжээнд шийджээ. Худгийг байгуулснаар Зимбабвегийн 400 мянга гаруй иргэдийн амьдралд өөрчлөлт гарч, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болжээ. Энэ тухай мэдээллийг Хятадын Төв Радио Телевизээс Зимбабвед суугаа сурвалжлагч Гао Жюнь-Я, Ли Шюли нар мэдээлэл илгээжээ.
2012 оноос өнөөг болтол Хятад улсын Засгийн газар санхүүжилт гарган Зимбабве улсын 10 мужийн доторх 6 мужид нь 1000 худаг байгуулжээ. Хөдөө тосгон, сургууль, эмнэлэг, эмчилгээний газруудад байгуулсан эдгээр худаг нь 400 мянга гаруй иргэдэд үр өгөөжөө өгсөн нь тус улсын нийт хүн амын 3 хувийг эзэлжээ.

Лумене тосгон бол Зимбабве улсын Өмнөд Матабелеланд мужид байдаг. Геологийн нөхцөл байдал, ган хуурай уур амьсгал зэргээс шалтгаалж энд урт хугацаагаар ус дутагдсаар ирсэн бөгөөд нэлээд дээр үед байгуулсан худаг нь гадаргуугийн гүний ус доошилсны улмаас ширгэжээ. 2021 оны 8-р сард Хятад улсын засгийн газрын тусламжаар энэ тосгонд нэг худаг байгуулсан бөгөөд тосгоны 300 гаруй иргэд, ойролцоох тосгоны мянга гаруй иргэдэд усны эх сурвалж хангасан байна.
49 настай тосгоны иргэн Нонтокозо Нгулубе, Хятад улсын тусламжаар байгуулсан худаг гарахаас өмнө тэрбээр өдөр бүр 2-3 цаг зарцуулан амьдралд хэрэглэх ус хайдаг байлаа. Хятад улсын тусламжаар энэ худгийг байгуулснаар ус авах цагт их хэмнэлтэй болж, амьдралыг маань бүрмөсөн өөрчлөн сайжрууллаа гэж ярьж байлаа.
“Гэрийнхээ амьдралын хэрэглээний усыг голдуу би ойртуулдаг. Хятад улс худаг байгуулж өгснөөр би хол явж ус хайх шаардлагагүй болж, худгийг тосгон дотор байгуулсан тул ус авахад дөхөм, цагт ч их хэмнэлтэй болж, эдгээр цагаар гэрийн бусад аар саар ажил хийх боломжтой боллоо. Хангалттай усны сурвалжтай болсноор би бас бага сага ногоо тарьж, амьдралын хэрэгцээгээ улам баялаг болгож байна.”
Лумене тосгоны орон нутгийн парламентын гишүүн Лобукоси Малила хэлэхдээ: өмнө нь тосгоны иргэдийн ус авдаг газрын эрүүл ахуйн нөхцөл тааруу байсан тул тосгоны цөөн бус иргэд цэвэр бус ундны ус хэрэглэснээр суулгах, холер, халууралт зэргээр өвддөг байсан. Одоо Хятад улсын туслан байгуулж өгсөн худагтай болсноор тосгоны иргэд цэвэр ус уух боломжтой болж, өвчлөлт үүсгэх байдлыг хориглон зогсоож чадсан гэв.
“Хятад улсын тусламжаар байгуулж өгсөн худаг тосгоны иргэдийн амьдралыг сайжрууллаа. Худгийн ус цэвэр болсноор тосгоны иргэд усны эх сурвалжаас шалтгаалан суулгах зэрэг өвчнөөр эмнэлэгт орохгүй болсон. Худгийн усыг хэзээ ч авч болох тул дараалал үүсэхгүй. Өмнө нь зөвхөн усан далангаас очиж ус авдаг байлаа, ус хязгаартай тул хүн нэгбүр ердөө нэг хувин л ус хүртдэг байсан. Хятад улсын туслалцаа дэмжлэгт бид маш талархаж байна, энэ худаг нь амь насыг аварсан бэлгэ юм”.

Сенондо бага сургууль бол Өмнөд Матабелеланд мужийн төв Гванда дахь нэгэн бага сургууль. Тус сургууль 1992 онд байгуулагджээ. Олон жилийн туршид тус сургуулийн хэрэглэх усыг бүгдийг хотын захиргаанаас хангаж ирсэн бөгөөд сүүлийн хэдэн жилд хотын захиргаанаас ус хангах нь тогтворгүй болж, заримдаа нэг сар гаруйн хугацаанд ус ирдэггүй тул тус сургуулийн 1600 гаруй багш сурагчдын амьдралд ноцтой нөлөөлсөн байна. Энэ оны 8-р сард Хятад улсын засгийн газраас санхүүжилт гаргаж Сенондо бага сургуульд туслан усан худаг байгуулж өгснөөр 30 шахам жилийн түүхтэй энэ бага сургууль шинэ амьдралын хүчээр сэргэжээ. Сургуулийн захирал хадагтай Жоисе Мдлонгва, Хятад улсын туслан байгуулсан худагтай болсноор өдгөө хүүхдүүдийн ундны усны аюулгүй байдал баталгаажив, тэрбээр сургуулийн ногоо жимсний тариалангийн жижиг талбайг сэргээн тариалж, хүүхдүүдэд шим тэжээлтэй ногоо жимс хангахаар төлөвлөж байна гэж хэлсэн юм.
“Хангалттай усны эх сурвалжтай болсон. Цаашид би ажлын хамт олонтойгоо сургуулийн жижиг ногоо таримлын газар, жимсний тариалан болон загасны цөөрмийг сэргээн арчилж, хүүхдүүдийн хүнсний бүтцийг баялаг болгож, ирээдүйд сургуулиа улам үзэсгэлэнтэй сайхан болгохоор төлөвлөж байна”.

Хятад улсын Жяншигийн олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны ХХК бол Хятад улсаас Зимбабвед туслан усны худаг байгуулах төслийн бүтээн байгуулагч тал юм. Төслийн хариуцлагатан Дуань Чуаньшю 2014 онд Зимбабвед ирж энэ төсөлд оролцжээ. 8 жилийн хугацаанд тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж, худаг өрөмдөх багаа ахлан олон хүндрэл бэрхшээлийг туулж, иргэд олонд цэвэр усны эх сурвалж гаргаж өгчээ. Худаг өрөмдөөд ус гарахгүй үед тэрбээр болон түүний ажлын хэсгийнхэн тосгоны иргэдээс ч илүү санаа зовдог, харин ус шүршин гарах болгонд ажлын хамт олон болон тосгоны иргэдтэй хамтдаа баярладаг гэж ярьж байлаа.
“Энэ төсөл бол үнэхээр сайн төсөл юм. Хятад улсын засгийн газраас гадаад оронд тусалж буй төсөлд оролцсондоо манай ажлын хамт олон ч маш их баярлаж, бүгд яруу алдар аа гэж бодож явдаг. Худаг өрөмдөх нь тийм хялбар ажил биш, ус оргилон гарах болгонд тосгоны иргэд дуулан бүжиж байгааг хараад бидний хичээл зүтгэл хөдөлмөр ач холбогдолтой, бусдад тустай зүйл боллоо гэж боддог”.
Зимбабве улсаас гадна сүүлийн жилүүдэд Хятад улсын засгийн газар санхүүжилт гаргаж Замби, Мозамбик, Малави, Сенегал зэрэг Африкийн олон оронд туслан худаг байгуулах төсөл хэрэгжүүлэв. Хятад улсын байгуулсан олон олон худаг нь Африкийн ард түмэнд цэвэр ус хангасан бөгөөд энэ нь Хятад, Африкийн найрамдалд гүн зузаан суурийг тавьжээ.

