ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад хэргийн сайд Ван И 05-нд Бээжин хотноо Норвегийн Гадаад хэргийн сайд Эйдэтэй хэлэлцээ хийв.
Ван И:
- Хятад, Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад, Норвегийн харилцаа илүү боловсорсон, илүү тэсвэртэй байна. Норвегийн Засгийн газар нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадтай нөхөрлөж байгаад Хятадын тал талархаж байна. Дараагийн шатанд Хятад, Норвегийн харилцааг илүү их хөгжүүлэхийг дэмжихийн тулд бид зөв замаар замнаж, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой.
Эйдэ:
- Норвеги улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, хоёр талын харилцааг илүү их хөгжүүлэх, бүх хүнд хамтарсан, энх тайван, хөгжил цэцэглэлтийн дэлхийг хамтдаа байгуулах үр өгөөжтэй яриа хэлэлцээг дэмжиж байна. Норвеги улс Хятад улс хөгжлийн хэв маягаа өөрчилсөнд талархаж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахины тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна.
Хоёр тал Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар санал бодлоо гүнзгий солилцов.
