133 дахь удаагийн Гуанжөүгийн импорт экспортын үзэсгэлэн 5-ны өдөр өндөрлөсөн байна. Уг үзэсгэлэн онлайн ба оффлайн хэлбэрээр зохиосон бөгөөд нийт 35 мянгад аж ахуйн нэгж оролцсон юм.
Энэ жилийн импорт экспортын үзэсгэлэн 220 гаруй улс, бүс нутгийн гадаад худалдан авагчдын онлайн болон оффлайн оролцоог татсан. Тэдний дунд 130 мянга орчим гадаад худалдан авагчид оролцож, "Бүс ба зам" дагуух орнуудаас худалдан авагчдын тоо тал орчим хувийг эзэлжээ.
Энэхүү удаагийн үзэсгэлэнгийн газар дээрх экспортын худалдаа 21.69 тэрбум ам.долларт хүрчээ. Аж үйлдвэрийн автоматжуулалт, ухаалаг үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ухаалаг сүлжээ бүхий тээврийн хэрэгсэл, ухаалаг амьдрал зэрэг шинэ сэдэвчилсэн үзэсгэлэнгийн төрлүүд хүмүүсийн анхаарлыг илүү татсан байна.
133 дахь импорт экспортын үзэсгэлэнгийн үеэр Хятадын гадаад худалдааны тэсвэр хатуужил, эрч хүчийг харуулж байна. Энэ нь дэлхийн бизнес эрхлэгчид Хятадын эдийн засгийн талаар өөдрөг үзэлтэй, ирээдүйд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд итгэл дүүрэн байгааг харуулж байна.
