solongonews
Дэлхийн геологийн цэцэрлэгийн нэрсийн жагсаалтад Хятад улсын 2 цэцэрлэг бүртгэгдэв
2019-04-19 16:31
Дэлхийн геологийн цэцэрлэгийн нэрсийн жагсаалтад Хятад улсын 2 цэцэрлэг бүртгэгдэв.

Энэ сарын 17-ны өдөр НҮБ-ын Боловсрол шинжлэх ухаан соёлын зохион байгуулалтын гүйцэтгэх товчооноос Хятад улсын Жюхуашань, Имэншань геологийн цэцэрлэгийг дэлхийн геологийн цэцэрлэгийн жагсаалтад бүртгэгдсэн тухай зарлав.

Энэ удаад Хятад улсын хоёр цэцэрлэгийг багтаасан 7 улс орны нийт 8 цэцэрлэг дэлхийн геологийн цэцэрлэгийн жагсаалтад хамрагдсан байна. Ингэснээр одоогийн байдлаар дэлхийн геологийн цэцэрлэгийн нэрсийн жагсаалтад 41 улс орны 147 цэцэрлэг бүртгүүлээд байна.

Дэлхийн геологийн цэцэрлэгийн вэб сайт нь 2004 онд НҮБ-ын Боловсрол шинжлэх ухаан соёлын зохион байгуулалтын дэмжлэгээр байгуулагдсан юм.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл