solongonews
Хятад, Япон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ
2018-05-10 10:45
Хятадын Худалдааны сайд Жүн Шань, Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Секу Хиросигэ нэр 05-р сарын 09-нд “Үйлчилгээний худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санамж бичиг”-т, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Худалдааны яам, Японы Гадаад хэргийн яам, Эдийн засаг, аж үйлдвэрийн яам хамтдаа “Хятад Японы гуравдагч зах зээл дэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т тус тус гарын үсэг зуржээ.

Түүнчлэн “Хоёр талт үйлчилгээний худалдааны хамтын ажиллагааны механизм” байгуулж, уг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй  ахиулахыг хоёр талаараа тохиролцсон бөгөөд гуравдагч зах зээл дэх хамтын  ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Японы дээд зиндааны яриа уулзалтын механизмын  хүрээнд яам хороод дамнасан “гуравдагч зах зээл дэх хамтын ажиллагааны ажлын  механизм” байгуулж, эдийн засгийн групп, бүлгүүдтэй хамтаар “Хятад Японы  гуравдагч зах зээл дэх хамтын ажиллагааны форум”-ыг зохион байгуулахаар шийдсэн  байна.  

Өдгөө, Хятад Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь  нааштай сэргэх хандлагатай болж, 2017 онд хоёр талын худалдааны хэмжээ дахин 300  тэрбум ам долларт эргэн очиж, Японы талаас Хятад улсад хөрөнгө оруулах нь түргэн  нэмэгдсэн бол Хятад улсаас Японтой хийх үндэстэн дамнасан цахим бизнес, гар  утасны төлбөр тооцоо, хуваалцах эдийн засаг зэрэг эдийн засгийн шинэ хэв загвар  дахь хөрөнгө оруулалт ч огцом нэмэгдэж, Японд аялах Хятадын эх газрын жуулчдын  давхацсан тоо 7 сая 300 мянганд хүрч, 2016 оныхоос 15 хувиар нэмэгдсэн  аж.  

Мөн өдрийн гэрээ хэлэлцээр байгуулах ёслолд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Японы ерөнхий сайд Абэ Шинзоо нар оролцжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл