
Шилийнголын Өдрийн сонины хорооны ерөнхий найруулагч Дэвшилт
Цаг үеийн хөгжлийг дагаад шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хойно хойноосоо мэндэлсээр байна. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулагдсан нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хатуу шалгалт тулгарав. Шинэ шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг хийхэд бүтээлч байх хэрэгтэй. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг ажиллуулж байсан бодол сэтгэхүйгээр шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг хийж болохгүй. Сэтгүүлчид нь олон мэргэжилд суралцах хэрэгтэй. Шилийнгол аймгийн газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн, тархалт сийрэг байдаг ч монгол сонины уншигч хамгийн олон. Энэ нь бидний давуу тал. Гэвч газар нутаг өргөн уудам байдгаас шалтгаалж сониноо цагтаа уншиж амжихгүй байгаа байдал оршсоор иржээ. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулагдсан нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн энэхүү орон зайн хязгаарлалыг тайлах хамгийн тохиромжтой арга болсон.
Хөдөө нутгаар гар утас малчдын амьдралд дутагдаж болшгүй харилцаа холбооны хэрэгсэл болж, цагийн байдал, сонин сайхныг үзэх цонх болсон. Энэ нь гар утасны сонин, блог зэрэг шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжихөд маш сайн аз тохиол болж байгаа юм. Ирээдүйд уламжлалт шинэ шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэн хөгжүүлэхэд илүү анхаарлаа хандуулж, малчин түмний хүсэн хүлээж байгаа агуулгыг илүү ихээр мэдээлж, олон талаас мэдээ мэдээллээ шуурхай хүргэнэ гэв.
