solongonews
Өндөг нь шинэ эс төлжихөд тус болдог 
2019-04-16 21:43
Өндөг нь шинэ эс төлжихөд тус болдог 

Өндөг нь шинэ эс төлжихөд тус болдог ба ба мэдрэлийн төгсгөлд таатай нөлөө үзүүлдэг чухал бодис болох холиноор баялаг юм. Тархины мэдрэлийн түлхэц сайн байх тусмаа ой санамж хэвийн байдаг. Учир нь мэдрэлийн эсүүд өөр хоорондоо сайтар нэгдэж байхдаа л мэдээллийг хурдан тогтоодог аж. Нэг өндөг нь өдрийн хэрэглээний 20% болох 113 грамм холин агуулдаг.

Мөн түүнчлэн өндөг нь В6, В9, В12 болон D аминдэм агуулдаг. В-гийн төрлийн амин дэмүүд судасны ханыг шархлуулж байдаг гомоцистеин дааврын түвшинг бууруулдаг юм.

Уураг нь тархины эсэд эерэгээр нөлөөлж, тэднийг төлжүүлдэг бол В, D амин дэм нь уургийг биед шингээхэд тус болдог аж. 

Өндөг идсэнээр танин мэдэх чадвар дээшилдэг бөгөөд мэргэжлийн эмч нар 7 хоногт 2-оос 5 өндөг идэхийг зөвлөж байна.   

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ww.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл