solongonews
Хятад Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурал болов
2021-11-17 16:12
Хятад Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурал болов.

Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны зөвлөлийн 22 дахь удаагийн хурал 16-нд цахим хэлбэрээр явагдаж, Хятадын төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Сүнь Чүньлань, ОХУ-ын шадар сайд Татьяна Алексеевна Голикова нар хуралд оролцов.

Сүнь Чүньлань хэлэхдээ "Сүүлийн нэг жилд хоёр тал “БНХАУ, ОХУ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 20 жилийн ойг тэмдэглэхийн эргэн тойронд, цар тахлын нөлөөг даван, бүтээлчээр үйл ажиллагаа өрнүүлж, хүмүүнлэгийн солилцоог шинэ шатанд гаргасан юм. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдлага дор, Хятад, Оросын үе үеийн найрсаг харилцааны үзэл ойлголтыг хөгжүүлж, 2022-2023 оны Хятад, Оросын спортын солилцооны жилийг хамтдаа сайтар зохион байгуулж, Бээжингийн өвлийн олимпын наадмыг хамтдаа дэмжиж, уламжлалт найрамдлыг хөгжүүлэн, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Оросын шинэ эриний бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад шинэ хөдөлгөх хүч нэмэрлэе" гэжээ.

Татьяна Алексеевна Голикова "Хоёр орны хүмүүнлэгийн солилцоо ялангуяа шинжлэх ухаан технологийн инновацийн жилийн үйл ажиллагаа баялаг ололт амжилтад хүрснийг сайшаагаад, Хятадын талын хамт гол сэдэвт жилийн арга хэмжээний үр нөлөөг үргэлжлүүлж, илүү олон ажил хэрэгч хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэн, хоёр талын ард түмэнд ашиг тус хүртээн, хоёр орны харилцаанд үйлчлэн илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл