solongonews
AC313 хэлбэрийн анхны том оврын нисдэг тэргээ аадар бороонд амжилттай туршлаа
2017-03-28 21:33
Саяхан Хятад улс өөрсдөө судлан үйлдсэн AC313 хэлбэрийн анхны том оврын нисдэг тэргийг Жиндэжэний Люймэн нисэх онгоцны буудалд аадар бороонд амжилттай туршиж, энэ төрлийн нисэх онгоцны бүх төрлийн туршилтыг дуусгасан байна.

 

AC313 хэлбэрийн нисдэг тэргийг 2010 оны 3-р сард анх туршин нислэг үйлдэж, дараа нь уулархаг газраар, агаар аяллын шугамаар, мөн иргэний хэрэглээний салбарт туршсан юм. Энэ удаа байгалийн таагүй нөхцөлд нислэг үйлдэж, тус нисдэг тэрэгний бүх чадавхийг шалгалаа.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл