
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд эдгээр гал унтраагуураас 60 ширхэгийг Төрийн ордны “Их танхим” болон бусад хурлын заал орчимд байрлуулахаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Монголын Галын инженер техникчдийн холбооны тэргүүн Д.Бямбацогт нар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Б.Цэвээнпүрэвт хүлээлгэн өгөв.
Үлдсэн гал унтраагуурыг дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ Вилла” болон “Шангри Ла” зочид буудалд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохих цэгүүдэд байршуулах юм.
Энэхүү “Calmie” гал унтраагуур нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн, гаднаасаа нэвт харагддаг савлагаатай, арван жилийн баталгаат хугацаатай бөгөөд манай улсад хэрэглэгдэж байгаа галын хоруудтай харьцуулахад ашиглах хугацаа болон гал унтраах хүчин чадлын хувьд дэвшилттэй аж.
