solongonews
Тэтгэврийг баталгаажуулах тулгуур хүчнүүд
2021-05-16 18:57
”Тэтгэврийн мөнгө” хаанаас ирдэг вэ? Хэрхэн хуримтлуулах вэ? Энэ бол хүн бүрийн өтөл насны аз жаргалтай холбоотой асуудал юм.

    "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрт олон түвшний, олон тулгуур хүч бүхий тэтгэврийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, аж ахуйн нэгжийн жилийн эцсийн урамшууллын хамрах хүрээг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын гурав дахь тулгуур хүчийг стандартчилан хөгжүүлэх зэрэг ажлын тухай тодорхой дурдсан байна. Олон түвшний, олон тулгуур хүч бүхий тэтгэврийн даатгалын тогтолцоо гэж юу вэ? Цаашдын хүчин чармайлтын гол зорилго юу вэ? Ард иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?

Олон түвшний тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох

"Сарын тэтгэврийн мөнгө дахин өслөө". Энэ оны эхнээс Жянсү, Шаньдүн, Ганьсу, Фужянь зэрэг олон муж, бүс нутаг хөдөө орон нутгийн оршин суугчдад зориулсан тэтгэврийн даатгалын хэмжээгээ нэмэгдүүлэв. Тэтгэврийн мөнгө жилээс жилд нэмэгдэж, хэдэн зуун сая тэтгэвэр авагчид ашиг тусаа хүртэж байна.

“Одоогоор төлж буй аж ахуйн нэгжийн жилийн эцсийн урамшууллын мөнгө нь тэтгэвэрт гарсны дараа бодит тэтгэврийн орлого болж болно. Хангамж сайтай байна". Сурвалжлагч ярилцлагын дундаас сүүлийн жилүүдэд татварыг хөнгөлөн, шимтгэлийг бууруулснаар зарим компаниуд хэмнэж гаргасан зардлаа компаний жилийн эцсийн шагнал урамшуулал болгон ажилтнууддаа олгосноор компаний ажилтнууд бодит үр ашгийн давуу талыг мэдрэх болсон гэдгийг ойлгосон байна.

"Бизнесийн чиглэлтэй тэтгэврийн даатгал ямар вэ? Өөрсдөө илүү их тэтгэврийн мөнгө хуримтлуулах шаардлагатай юу?". Бизнесийн чиглэлтэй тэтгэврийн даатгалыг хэдэн жилийн өмнөөс туршин ашиглаж эхэлсэн бол олон хүмүүс хадгаламжийн шинжтэй тэтгэврийн даатгал болон бизнесийн зориулалттай тэтгэврийн даатгалд анхаарлаа хандуулах болсон юм.

Хятадын хүн амын насжилт өндөр болж байгаатай холбогдуулан тэтгэврийн даатгал нь хүн бүр, гэр бүл бүрийн анхаарах асуудал болжээ. Сүүлийн жилүүдэд төрийн бодлогыг тасралтгүй баяжуулж, сайжруулж байгаа нь мөн ахмад настны асрамжийн илүү олон сонголтыг хүмүүсийн анхааралд оруулж байна.

Төр, байгууллага нэгж, хувь хүн тэтгэврийн хариуцлагыг хамтдаа үүрэглэх гурван тулгуур хүч бүхий тэтгэврийн даатгалын тогтолцоог олон улсад өргөнөөр ашиглаж байна. Хятад улсын хувьд эхний тулгуур хүч бол тэтгэврийн суурь даатгал, хоёр дахь тулгуур бол аж ахуйн нэгжийн жилийн эцсийн шагналын мөнгө буюу мэргэжлийн байгууллагын жилийн эцсийн шагнал, гурав дахь тулгуур хүч нь хувийн хадгаламжийн шинжтэй тэтгэврийн даатгал болон бизнесийн чиглэлтэй тэтгэврийн даатгал юм.

"Гурван тулгуур хүч бүхий тэтгэврийн даатгалын тогтолцоо нь чиг үүргийн хувьд өөрийн гэсэн ач холбогдолтой байдаг. Эхний тулгуур хүчний зорилго нь иргэдийн тэтгэврийн суурь орлогыг баталгаажуулах ба өтөл насандаа ядуурахаас урьдчилан сэргийлэхэд оршиж буй. Хоёр дахь тулгуур хүч нь одоогоор ихэвчлэн тогтвортой ажил алба, орлоготой хүмүүстэй холбогдож байгаа ба ажилчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэхээр зорилго болгож байна. Гурав дахь тулгуур хүч нь зах зээлд чиглэсэн, бие даасан тэтгэврийн сонголтууд юм. Энэ нь өөрийгөө баталгаажуулах чадварыг сайжруулахад чиглэдэг ба урт хугацааны турш хөрөнгө оруулалт хийхээр дамжуулан тэтгэврийн хадгаламжаа нэмэгдүүлдэг гэж Үхань хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Санхүүгийн үнэт цаасны судалгааны хүрээлэнгийн захирал Дүн Дэншинь ярьлаа.

Хятад улс олон жилийн тогтвортой хөгжлийн дараа дэлхийн хамгийн олон хүн амыг хамарсан тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрдүүлсэн. "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрт олон түвшний, олон тулгуур хүч бүхий тэтгэврийн тогтолцоог хөгжүүлнэ гэж тодорхой дурдсан нь тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход одоо чухал үүрэг гүйцэтгэх болно.

- Олон түвшний тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох нь хүн амын насжилтад идэвхтэй хариу арга хэмжээ авах, тэтгэврийн даатгалын тогтолцооны тогтвортой хөгжлийг дэмжих чухал арга барил юм. Олон улсын туршлагаас харахад олон түвшний тэтгэврийн даатгалын тогтолцооны эрсдэлийг хянах ба тогтвортой шинж онцлог нь илүү ил тод байдаг гэж Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны дэд сайд Ю Жюнь өмнө нь хэлж байсан юм.

Хоёр ба гурав дахь тулгуурыг “өндөрсгөнө”

Хятадын гурав дахь тулгуур хүч бүхий тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн хөгжил ямар байгаа вэ?

Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны мэдээлснээр эхний тулгуур хүч бүхий тэтгэврийн суурь даатгалын тогтолцоо үндсэндээ төгөлдөржиж, албан байгууллагын ажилчдын тэтгэврийн даатгал болон хот, хөдөөгийн иргэдийн тэтгэврийн даатгал гэх хоёр платформ одоогоор бараг нэг тэрбум хүнийг хамарч байна. Хоёр дахь тулгуур хүч бүхий тэтгэврийн тогтолцоо болох аж ахуйн нэгжийн жилийн эцсийн шагнал ба мэргэжлийн байгууллагын жилийн эцсийн шагнал урамшууллын тогтолцоо нь анхан шатны бүтээн байгуулалтын явцдаа байгаа юм. Ийнхүү аажмаар төгөлдөржиж байгаа бөгөөд одоогоор 58 сая гаруй хүнийг хамраад байна. Гурав дахь тулгуур хүч бүхий тэтгэврийн даатгалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хувь хүний тэтгэврийн тогтолцоог хараахан ашиглалтад оруулаагүй. Энэ нь тэтгэврийн даатгалын бүх тогтолцооны сул тал хэвээр байна.

- Одоогийн байдлаар тэтгэврийн даатгалын хоёр ба гурав дахь тулгуур хүчний хөгжил нь эхний тулгуур хүчнээс хоцорч байна. Хоёр дахь тулгуур хүчний хамрах хэмжээ, цар хүрээ харьцангуй хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд гурав дахь тулгуур хүчний хөгжил нь дөнгөж эхэлж байна гэж Дүн Дэншинь ярьлаа.

Тэтгэврийн даатгалын тогтолцоог илүү тэнцвэртэй, зохистой хөгжүүлэхийг дэмжих зорилгоор "14-р таван жилийн төлөвлөгөө"-нд холбогдох зохицуулалтыг хийсэн юм.

Эхний тулгуур хүчний цар хүрээ өргөжин тэлсээр байх ёстой. "14-р таван жилийн төлөвлөгөө"-нд суурь тэтгэврийн даатгалын хамрах цар хүрээ 2020 онд 91 хувь байсныг 2025 он гэхэд 95 хувь болгон өсгөнө гэж тодорхой заажээ.

Дүн Дэншиний үзэж байгаагаар суурь тэтгэврийн даатгалын өргөтгөлийн гол зорилго нь ажлаас халагдсан болон ажилгүй байгаа хотын ажилчид, хот хөдөөгийн хооронд шилжин суурьшиж буй цагаач ажилчид, нийгмийн даатгалаа төлж чадахгүй байгаа тариаланчдыг хамрах явдал юм. Нэг талаас тэдний төлбөрийн чадвар дорой байгаа, нөгөө талаас тэд тэтгэврийн даатгалын үр өгөөжийн мөн чанарын талаар ойлголтгүй байгаатай холбоотой. Хамрах хүрээг өргөжүүлэх нь нийгмийн тэтгэврийн тэтгэмжийг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ юм.

Хоёр ба гурав дахь тулгуур хүчний тухайд "14-р таван жилийн төлөвлөгөө"-нд мөн аж ахуйн нэгжийн жилийн эцсийн шагналын хамрах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн даатгалын гурав дахь тулгуур хүчний хөгжлийг стандартчилах тухай тодорхой заасан байна.

Хоёр, гурав дахь тулгуурыг “өндөрсгөх” нь даатгуулагчийн идэвхжлийг бүрэн өдөөж чадна гэж Дүн Дэншинь үзэж байна.

Аж ахуйн нэгжийн жилийн эцсийн шагналын бодлогоос авч үзэхэд 2020 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 105 мянган аж ахуйн нэгж жилийн эцсийн шагналын төлөвлөгөө боловсруулж, давхардсан тоогоор нийт 27,175 сая ажилтан төлөвлөгөөнд хамрагдсан гэж Хүний нөөц, нийгмийн баталгааны яамнаас мэдээлжээ.

- Системийн шинэчлэлээр дамжуулан жилийн эцсийн шагналын менежментийн зардлыг бууруулж болно. Мөн бүртгэлийн үйл явцыг хялбарчилж, улмаар илүү олон жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийг жилийн эцсийн шагналын төлөвлөгөөнд хамруулж болно гэж Дүн Дэншинь хэлж байлаа.

Гурав дахь тулгуур хүчийг хөгжүүлэх арга зам

2019 оны эцсийн байдлаар Хятадын 60-аас дээш насны хүн ам 250 саяд хүрсэн гэдгийг тоон үзүүлэлт харуулж байна. Хүн амын насжилт хурдтай нэмэгдэж байгаа нь тэтгэврийн олон төрлийн бодлого боловсруулахыг шаардах болсон.

Олон хот, хошуу нутгаар явж судалгаа хийсний дараа Дүн Дэншиньд төрсөн хамгийн гүнзгий мэдрэмж бол олон ахмад настнууд "Төлбөрийн чадвар хангалтгүй байгаа бөгөөд ялангуяа бага, дунд орлоготой иргэдийн хадгаламж бага байгаагийн улмаас асрамжийн тал дээр хүндрэлтэй байгаа”-г ойлгов. Үүнээс гадна, маш олон хүн уян хатан чанартай ажил эрхлэлтийг сонгох болсон бол зарим өндөр орлоготой хүмүүс тэтгэврийн илүү бүрэн төгөлдөр даатгалд хамрагдахыг шаардах болсон гэх зэрэг янз бүрийн хүчин зүйл нь хувь хүнд чиглэсэн тэтгэврийн даатгалын гурав дахь тулгуур хүчийг илүү их хүлээлттэй болгож байна.

Хятадын тэтгэврийн даатгалын гурав дахь баганыг хэрхэн хөгжүүлэх вэ?

Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтан:

- Хангалттай судалгааны үр дүн, олон улсын туршлага, дотоодын зарим туршлагын үйл ажиллагааны байдал зэргийг нэгтгэн дүгнэсний дараа анхан шатны санаачилгыг гаргаад байна. Ерөнхийдөө бүртгүүлэхээр суурь болгох, хувь хүний сайн дурын оролцоо, улсын санхүүгийн салбараас татварын тал дээр дэмжлэг үзүүлэхээр дамжуулан зах зээлд чиглэсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны загвар бүхий хувь хүний ​​тэтгэврийн тогтолцоог бий болгоно. Үүнийг цаг алдалгүй ухуулан сурталчилж, аль болох богино хугацаанд боловсруулан хэрэгжүүлж, ахмад настнуудын өтөл насны аз жаргалтай амьдралыг илүү сайн баталгаажуулахаар хичээн зүтгэх болно гэсэн байна.

Үүнээс гадна, бизнесийн чиглэлтэй тэтгэврийн даатгал нь мөн гурав дахь тулгуур хүчинд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятадын Банк, даатгалын зохицуулах хорооны холбогдох мэдээллээс үзвэл 2020 онд тэтгэвэрт зориулсан жилийн эцсийн шагналын даатгал, шимтгэлийн орлого 71.2 тэрбум юаньд хүрч, 580 тэрбум гаруй юаний даатгалын хариуцлагын нөөц хуримтлагдан, жилийн эхэн үеэс 22 хувиар нэмэгдсэн байна.

- Ерөнхийдөө тэтгэврийн санхүүгийн урт хугацааны, аюулгүй, ашиг өгөөжтэй байдлыг тусгасан, гаргаж авах үйл ажиллагааг хязгаарласан тэтгэврийн санхүүгийн салбарын хөгжил мөн дутагдалтай тал олон байсаар гэж Хятадын банк, даатгалын зохицуулах хорооны албан тушаалтан хэлэв.

Дараагийн шатанд Хятадын Банк, даатгалын зохицуулах хороо туршилтын тэтгэврийн санхүүжилтийг тогтвортой, эмх цэгцтэй явуулах болно. Урьдчилсан хяналт шалгалтын хүрээнд холбогдох байгууллагууд тэтгэврийн санхүүгийн олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэн, зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх болно. Бизнесийн хяналтыг бэхжүүлж, холбогдох хяналтын тогтолцоог бий болгож, бизнесийн чиглэлтэй тэтгэврийн даатгалын гурав дахь тулгуур хүчинд үзүүлэх үйл хэргийг бүрэн дүүрэн тодруулна. Бизнесийн чиглэлтэй тэтгэврийн даатгалын баталгаат чиг үүргийг бэхжүүлэхийг шаардаж, даатгуулахад хялбар, төлбөр нь уян хатан, ашиг өгөөж нь тогтвортой тэтгэврийн даатгалын хөгжлийг дэмжинэ. Шинэ ажил мэргэжлийн салбар, уян хатан ажил эрхлэлттэй ажилчдын хэрэгцээнд нийцсэн нэмэлт тэтгэврийн даатгалыг судалж, хөгжүүлнэ.

Дүн Дэншинь:

- Тэтгэврийн даатгалын гурав дахь тулгуурын бүтээн байгуулалт нь бүтээгдэхүүний хангамжийг баяжуулахад хүч тавьж, сонирхлыг нь татахад чиглэсэн байх ёстой. Системийн загварын тал дээр жишээлбэл татварын хөнгөлөлтийн талаар бага, дунд орлоготой иргэдэд илүү анхаарч, даатгуулагчдыг илүү олон сонголтоор хангах хэрэгтэй. Данс нээн бүртгүүлэх тал дээр хувь хүн данс нээхэд хялбар байж, дижиталчилсан, ухаалаг технологийг илүү ашиглан, улмаар эгэл ард иргэдэд ойр дотно, тэдний оролцох сонирхлыг нь нэмэгдүүлэхэд чиглэх хэрэгтэй гэсэн байна.

Зохиогч: Нийтлэл: ЛИ ЖЯНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдөр Тутмын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл