solongonews
Тал нутагт хүүхдийн домог үлгэрийн наадам болно
2019-04-28 21:51
Тал нутагт хүүхдийн домог үлгэрийн наадам 08-р сард болно.

Хятад улсын адуун соёлын хоёрдугаар наадам болон Өвөр Монгол адуун соёлын анхны экспо - Хятад улсын хүүхдийн домог үлгэрийн Тал нутгийн хүүхдийн үлгэрийн VII наадам наадмын хэвлэлийн бага хурал 04 дүгээр сарын 28-нд Хөххотноо зохион байгуулагдлаа.

Хурлаар тус арга хэмжээ нь Өвөр Монголын адууны соёлын анхны экспоны чухал үйл ажиллагааны нэг болох 2019 оны Хятад улсын хүүхдийн домог үлгэрийн наадмын тал нутгийн хүүхдийн домог үлгэрийн наадмын “Би морьтойгоо болзоотой” гол сэдэвт цуврал үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сард Өвөр Монголд зохион байгуулагдах болсныг албан ёсоор зарлав.

Анх удаагаа Өвөр Монголд зохиогдож байгаа Тал нутгийн хүүхдийн домог үлгэрийн наадам нь Өвөр Монголын 12 аймаг хот, Эрээн хот, Манжуур хот зэрэг 2 хотыг хамарч байгаа аж. Энэхүү арга хэмжээнд “Ид шидэт наадам”, “Тал нутгийн бяцхан эгч дүү” зэрэг хүүхдийн жүжгүүдийг тоглох, “Хүүхдийн домог үлгэр ярих”, “Хүүхдийн үлгэр ярьж морьтой танилцах” сэдэвт тал нутгийн үлгэрийн бяцхан эзнийг тодруулах үйл ажиллагаа, “Хүүхдийн домог үлгэрийн тоглолт” сургуулийн хүрээний хүүхдийн үлгэрийн жүжгийн тоглолт, “Хүүхдийн үлгэрийн зураг” тал нутаг ба мориор гол сэдэв болгосон гар зургийн үзэсгэлэн,  “Хүүхдийн үлгэр бичих”, “Хүүхдийн мөрөөдөл ба морийг дээдэлсэн гэнэн хайр” сэдэвт “морь”-ны тухай үлгэрийн зохиол элсүүлэх арга хэмжээ, хүүхдийн домог үлгэрийн аялал, 2019 оны Хятад улсын хүүхдийн үлгэрийн наадмын “Тал нутгийн хүүхдийн домог үлгэрийн аялал” сэдэвт Хятад улсын шилдэг үзүүлбэрийн тоглолт зэрэг соёл, урлагийн зургаан том төрлийн цуврал арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан “Үнэнч шударга, нигүүлсэнгүй, гоо сайхан”-ыг сурталчлан уриалж, хүүхэд багачуудын мэдлэгийг баяжуулж, идэвхтэй, эерэг өөдлөн дэвших сайн сайхан зан суртлыг хүмүүжүүлж, хүүхэд бүрд хүүхдийн домог үлгэрийн мөрөөдлийн урлагийн тайзанд ур чадвараа бүрэн нээх боломж олгожээ.    

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл