solongonews
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын нээлтийн ёслол боллоо
2017-06-09 19:42
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын нээлтийн ёслол 6 дугаар сарын 9-ний өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь Олон Улсын Дээд Сургууль дээр боллоо.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны хэвлэл мэдээллийн албанаас санаачилж, Өвөр Монголын Радио Телевиз Хорооноос зохион байгуулсан энэ удаагийн хамтарсан сурвалжилга 6 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчид Өвөр Монголын Эрээн хот, Шилийнгол, Улаанцав, Улаанхад зэрэг аймаг хот болон хил дагуух боомтын орнуудаар хүрч, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн нийгэм эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааны өөрчлөлт, соёлын хөгжил цэцэглэлт зэрэгтэй танилцаж, Хятад, Монголын сэтгүүлчид Өвөр Монголын нийгэм эдийн засгийн хөгжлийн үр дүн, үндэстний ард түмний өнөөгийн аз жаргалтай амьдрал, Өвөр Монголын Өөртөө Засах Орны гадаад нээлтийн үр дүнгийн талаар мэдээлэл авч, 70 жилийн хөгжил өөрчлөлтийг Монгол Улсын уншигчдад танилцуулах болно.

Монгол Улсын МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэстний Олон Нийтийн Радио Телевиз, Монгол Улсын “Өдрийн сонин” зэрэг гол гол хэвлэл мэдээлэл, Хятадын Олон Улсын Радио, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго Мэдээллийн Төв, Өвөр Монголын Радио Телевиз Хорооны “Талын дуу хоолой” радио, Монгол одон телевиз зэрэг улсын дотоодын хэвлэл мэдээллийнхэн 20 гаруй сэтгүүлчид энэ удаагийн хамтарсан сурвалжилгад оролцож байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл