Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 23-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 35 болсон байна гэж нийтэллээ. Үүнд, гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 34 (Үүнд: Юүньнань мужид 4, Жэжян мужид 7, Гуандүн мужид 8, Фүжянь мужид 2, Шанхай хотод 9, Тяньжинь хотод 1, Шаньши мужид 1, Сычуань мужид 2 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодын Хэнань мужид 1 өвчний тохиолдол бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.
08-р сарын 23-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1634 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 19 хүн бүртгэгджээ) байна. Нийт 88417 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94687 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 2 байна. Нийт ойр хавьталтай 1159314 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 35246 байна.
