solongonews
2016 онд Хятадын ДНБ 6.7 хувиар нэмэгдсэн байна
2017-01-11 16:22
Хятадын 2016 оны эдийн засгийн эргэлт зохистой хэмжээнд явагдаж, жишилтээр жилийн нийт ДНБ-ний нэмэгдлийн хурд 6.7 хувьд хүрч, жилийн нийт эдийн засгийн ерөнхий хэмжээ 70 триллион юаниас давж, таван триллион юаниар нэмэгдэх болно.

     БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн хорооны Мэдээ мэдээллийн албаны газар 1-дүгээр сарын 10-ны өдөр эдийн засгийн хөгжлийн шинэ байдлыг удирдан дагуулах ба хангалтын талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай мэдээ нийтлэх хурал хийж, улсын хөгжил өөрчлөлтийн комиссын эрхэлэгч Шюй Шаошы хурлын үеэр:

- 2016 оны эдийн засгийн эргэлт зохистой хүрээнд явагдаж, жишилтээр бүх жилийн ДНБ-ний нэмэгдлийн хурдац 6.7 хувьд хүрч, жилийн нийт эдийн засгийн ерөнхий хэмжээ 70 триллион юаниас давж, 5 триллион юаниар нэмэгдэх болно. Энэ хэмжээ нь таван жилийн өмнөх 10 хувийн нэмэгдлийн хэмжээтэй үндсэндээ адилхан болж, Хятадын 1994 оны эдийн засгийн ерөнхий хэмжээтэй тэнцсэн байна. Үүний зэрэгцээ дэлхийн хэмжээний эдийн засгийн нэмэгдэлд үзүүлсэн Хятадын хувь нэмэр 30 хувийг давснаар Хятадын эдийн засаг ихээр суларч мэднэ гэдэг буруу жишилтийг бодит үйл ажиллагөагаар үгүйсгэсэн юм гэж хэлсэн байна. Тэрээр 2016 онд эдийн засаг нь нийгмийн хөгжлийн гол шугам болсноор хангалтын талын бүтцийн өөрчлөлт дэг журамтай эрчимтэй явагдсан байна гэж онцоллоо.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл