Хятад 220 хотод ашиглах автобусны карттай болно
2018-04-02 16:00
Хятадын Зам тээврийн яам 03-р сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийжээ.

Энэ үеэрээ 2018 онд нийтийн тээврийнхээ картны хамрах хүрээ, үйлчлэх хотуудын тоог нэмэхэд анхаарахаа мэдэгдсэн байна. Тухайлбал, оны төгсгөл гэхэд автобусны картыг Хятадын 220 хотод уншуулан зорчих боломжтой болгох бөгөөд картыг шинэчлэх ажлыг аажмаар хийх гэнэ. Өдгөө Хятадын хот болгон нийтийн тээврийн тусдаа карттай бөгөөд тэр нь бусад хотдоо үйлчилдэггүй.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
