
Тус хурлаар Хятад улсын боомтын үр ашгийг нэмэгдүүлж, зарлагаа багасгах ажлын хурлын агуулга, санааг уламжилж, Өвөр Монголын боомтуудын үр ашгийг нэмэгдүүлж, зарлагаа багасгах ажлын байдалд анализ хийж, дараагийн ажилдаа төлөвлөлт гаргажээ.
Хуралд дурдсанаар дараагийн шатанд Өвөр Монголын боомтын ажил дараах долоон тал дээр анхаарлаа хандуулж ажиллах болно.
Нэг. Олон улсын худалдааны “Нэг цонх” бүтээн байгуулалтыг үргэлжлэн гүнзгийрүүлнэ. 2021 он болоход нууцлах зэрэг онцгой байдлаас гадна “Нэг цонх” чадавх нь олон улсын худалдааны удирдлагын бүх сүлжээг хамруулна.
Хоёр. Боомтын логистикийн мэдээллийн цахим хувилбарт оруулна. 2019 оны сүүлээр Манжуур, Эрээн, Ганцмод, Цэхээ боомтын бүс нутгууд болон Хөххотын авто зам, төмөр зам, агаар аялал, гаалийн онцгой хянан шалгалтын бүс, хил дамнасан худалдааны ерөнхийлсөн туршилтын бүсийн хоорондох мэдээллийн цахим хувилбараар дамжуулна.
Гурав. Гаалиар нэвтрэх процесс болон логистикийн ажлын цагийн хязгаарлалыг нийтэлнэ.
Дөрөв. Цаг хугацааны шаардлагатай бараа бүтээгдэхүүний гаалиар нэвтрэх цагийг хурдан болгоно.
Тав. Хөрш орнуудын хөршилж буй боомтуудтай зохицуулах ажлыг эрчимжүүлнэ.
Зургаа. Боомтын хураамжийн үнийг ил нийтэлнэ. Боомтууд хураамжийн үнийн тарип гаргаж, 10-р сарын сүүлээс өмнө нийгэм нийтэд ил болгоно. Тус үнийн тарипаас бусад хураамж авч болохгүй.
Долоо. Импорт, экспортын ажлын явцад дүрэмд нийцсэн зардлыг багасгана. Өрсөлдөөнийг дэмжиж, ганцаар эзэмшихийг хориглож, гаальд мэдүүлэх, тээвэрлэлтийн зуучлал, тээвэрлэлт, хадгалах зэрэг үйлчилгээний салбарт эзэмшилтийн үйлчилгээний хураамж авна.
