solongonews
Цаст бүс дэх Тогоруу
2022-02-11 16:13
Цаст бүс дэх Тогоруу

Саяхан Хятадын Төвөдийн Лхас хотын Линьжөү шяньд цас оржээ. Линжөү шяний хар хүзүүт тогорууны дархан цаазат газар ягаанаар будагдаж, хаш чулуун мэт ертөнцийг бүрдүүлжээ. Хар хүзүүт тогоруу, цагаан цас хоорондоо холилдон байгалийн эв найртай өвлийн дүр зургийг бий болголоо.

Хар хүзүүт тогоруу бол Хятадын улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай амьтан юм. Сүүлийн жилүүдэд орон нутгийн байгаль орчныг хамгаалах хүчин чармайлт нэмэгдэж, нүүдлийн шувууд 11-р сараас дараа жилийн 03-р сарын сүүл хүртэл Линьжөү мужид өвөлжих нь улам олширч байна. Линьжөү шянь хар хүзүүт тогоруунуудыг хамгаалахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч, хэд хэдэн байнгын тэжээлийн цэгийг тусгайлан байгуулж, өндөр уулын арвай улаан буудай зэрэг хар хүзүүт тогоруунд шаардлагатай хоол хүнсийг хуваарилах тусгай ажилтнуудыг зохион байгуулжээ. Эргүүлийн баг байгуулж, 24 цагийн эргүүлийн системийг чанд мөрдөж эхэлсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл