Шиньжяаны Хаан усны өвлийн аялал жуулчлалын 8 дугаар наадам 1-р сарын 1-ээс Хэ Му үзэмжит газар нээгдлээ.
Энэ удаагийн өвлийн аялал жуулчлалын наадам "Цас мөсний нутагт үндэстний эв нэгдэл, нийгмийн эв зохицлыг харуулах нь" уриан дор болж, нээлтийн ажиллагаанд олон үндэстний ард олон Дундадын олон газраас хүрэлцэн ирсэн хүмүүсийн хамт шинэ оноо угтаж, морь уралдах, хүргэн ташуурдах зэрэг казак үндэстний уламжлалт тоглолт, бөх барилдах, нум харвах зэрэг монгол үндэстний уламжлалт наадмыг тус тус сонирхон үзсэн байна.
Хаан усны өвлийн аялал жуулчлалын наадмыг 2008 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Шиньжяан тэрчлэн Дундадын өвөрмөц онцлог бүхий наадам болж, Хаан ус нуурын үзэмжит газрын өвөрмөц соёл болжээ. Үүнийг хамгийн өвөрмөц онцлогтой үндэстний наадам гэж Хятадын үндэстний судлалын хүрээлэн үнэлсэн байна.
