Ван И Тайландад айлчилж, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзалт хийнэ
2024-01-26 11:25
Ван И Тайландад айлчилж,АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзалт хийнэ.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр буюу 26-нд мэдэгдэхдээ:
- Тайландын ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Бамбигийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд Тайланд улсад айлчилна.
Хятад, АНУ-ын тохиролцсоны дагуу Ван И Бангкок хотноо АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай шинэ уулзалт хийнэ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
