Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 03-р сарын 08-ны 0-24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын “COVID-19”-ийн халдвар авсан хүн 40 нэмэгдэж, 22 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 60 тохиолдлыг шинээр бүртгэв.
Мөн өдөр 1535 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 3802 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 153 хасагдсан байна.
03-р сарын 08-ны 24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 19016-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 58600-д хүрч, нас барсан хүний тоо 3119-д хүрчээ.
Хүбэй мужид шинээр 36 өвчтөн нэмэгдэж, 1422 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 21 хүн нас барсан байна.
Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 169 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 114, Макаод 10, Хятадын Тайваньд 45 хүн тус тус оношлогджээ.
