
2022 оны Дэлхийн роботын үзэсгэлэн 08-р сарын 18-нд Бээжингийн Ичуан Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болов. 2022 оны Дэлхийн роботын хурлын нэг агуулга болсон тус үзэсгэлэнд 130 гаруй компанийн авчирсан 500 гаруй үзмэр тавигдсан бөгөөд дэлхийн анхны 30 гаруй бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ.
Энэхүү үзэсгэлэн уламжлалт үзэсгэлэнгийн сэтгэлгээг эвдэж, хэрэглээний эрэлт хэрэгцээг чиг баримжаа болгон авч, "робот + программын хувилбар" үзэсгэлэнгийн загварыг шинэлэг байдлаар гаргажээ. Мөн роботын бүтээгдэхүүний хамгийн дэвшилтэт технологийг харуулахын зэрэгцээ үйлдвэрлэл, амьдрал дахь роботын технологийн хөгжлийн үр дүнд бий болсон өөрчлөлтийг үзэгчдэд мэдрэх боломжийг олгож байна.




