solongonews
Хятад-Мьянмарын шинэ гарц (Чүнчин-Линьцан-Мьянмар)-ын олон улсын төмөр замын анхны галт тэрэг албан ёсоор зорчилоо
2022-05-26 11:26
Хятад-Мьянмарын шинэ гарц (Чүнчин-Линьцан-Мьянмар)-ын олон улсын төмөр замын анхны галт тэрэг хөдөллөө.

    Хятад-Мьянмарын шинэ гарц (Чүнчин-Линьцан-Мьянмар)-ын олон улсын төмөр замын анхны галт тэрэг 05-р сарын 23-ны үдээс хойш, Хятадын Чүнчин хотын Гүөюань боомтын Юйзүй өртөөнөөс хөдөллөө.
Тус галт тэрэг 60 стандарт контейнэр бүхүй машин, тоног төхөөрөмж, электрон эд анги, автомашин, мотоциклийн эд анги зэрэг бараа бүтээгдэхүүн ачиж байгаа бөгөөд Юньнань дахь Линьцан боомтоор дамжин эх орноосоо хөдөлж, төмөр зам болон авто замын тээврээр,  15 хоногийн дараа   Мьянмарын Мандалайд хүрэх юм байна.


    Юй Шинь Өү компаний ерөнхий менежер Чи Дань:

- Галт тэрэгний зорчих тодорхой чиглэл нь "Чүнчин хот-Юньнань мужийн Линьцан хот- Мэндин суурингийн Чиншүй гол боомт- Мьянмарын Мандалай хот" юм. Нийт зам нь 2000 км, тээвэрлэх хугацаа 15 хоног. Уламжлалт ложистикийн маршруттай харьцуулахад ойролцоогоор 20 өдрийн хугацааг хэмнэж, ложистикийн зардлыг 20 хувиар бууруулдаг. Энэ гарцад түшиглэн Чүнчин болон түүний ойр орчмын нутгаас экспортолж буй бараа бүтээгдэхүүн Мьянмарын далайн боомтоор дамжин Европ, Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Азийн орнуудтай холбогдох боломжтой. Мөн тээврийн зай, тээвэрлэлтийн хугацааг эрс багасгаж, баруун бүсийн эх газраас далайд гарах олон улсын ложистикийн горим, маршрутыг сайжруулж, “Бүс ба зам”-ын шинэ зангилааны цэг, шинэ гарц, шинэ замыг бйи болгов.
"Хятад-Мьянмарын шинэ гарц" –ын тусгай галт тэрэг нь Чэндү-Чүнчингийн эдийн засгийн тойргийг холбосон бөгөөд одоогийн байдлаар Хятадын баруун өмнөд нутгийг Энэтхэгийн далайтай холбосон хамгийн тохиромжтой, дөхөм дөт хуурай газар-далайн шинэ гарц юм. Энэ нь Хятад-Мьянмарын гарц, Хятад-Европ чиглэлийн галт тэрэг, Хөх мөрний “Алтан” усан замын хоорондын холболтыг үр дүнтэй ахиулж, Чүнчин хотын "Бүс ба зам" болон Хөх мөрний эдийн засгийн бүсийг холбох цэгийн үүргийг нэмэгдүүлэх болно" гэж Чүнчин хотын боомтын логистикийн албаны захирал Ба Чуаньжян хэлэв.
    Хятад-Мьянмарын шинэ гарц нь хойд талаараа Торгоны замын эдийн засгийн бүс, өмнөд талаараа Далайн торгоны замыг холбож, Хөх мөрний эдийн засгийн бүсийг уялдуулан холбосон нь "гарц + гол төв+сүлжээ" гэсэн үр ашигтай логистикийн үйл ажиллагааны тогтолцоог бий болгоход үр дүнтэй дэмжлэг үзүүлж байна. Үүний зэрэгцээ, стратегийн гарцын харилцан холболт, хоёр талын нээлттэй байдлыг хэвийн болгох үйл явцыг түргэтгэх болно, мөн гарц нь ложистикийг дайчлах, ложистик нь эдийн засаг, худалдааг дэмжин дайчилж, эдийн засаг, худалдаа нь аж үйлдвэрийн хөгжлийн зорилтыг ахиулан дайчлахад чухал ач холбогдолтой юм.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл