solongonews
Ли Кэчян: - Бүх төрлийн аж ахуйн нэгжид адил тэгш хандана
2019-03-15 22:05
Ли Кэчян: - Хятад улс дотоодын бүх төрлийн аж ахуйн нэгжид адил тэгш хандана гэжээ.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган хаалтын ёслолын дараа болсон гадаад, дотоодын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хурлын үеэр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: - Зээлийн асуудлаар зарим бэрхшээл, саадыг арилгах ёстой. Банк санхүүгийн байгууллагыг удирдаж, дотоод удирдлагын механизмыг сайжруулан, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бичил жижиг аж ахуйн нэгжид тусалж, хөрөнгө босгох өртгийг бууруулан, зүй ёсны бус зардлыг багасгана. Бичил жижиг аж ахуйн нэгж хөгжил эрчтэй байвал эдийн засаг хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ. Энэ онд олон арга хэмжээг хэрэгжүүлж, бичил жижиг аж ахуйн нэгжийн хөрөнгө босгох өөрийн өртгийг 2018 оны үндсэн дээр дахин нэг нэгжээр бууруулна гэжээ.

Ли Кэчян: - Банк санхүүгийн үйлчилгээг эрчимжүүлэх болон эрсдэлээс сэргийлэхийг харилцан нөхөж, банк санхүүгийн эрсдэлээс цаг ямагт сэргийлэн, системийн чанартай банк санхүүгийн эрсдэл үүсэхгүй байх улаан шугамыг хатуу мөрдөнө гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл