Сөнид зүүн хошууны Хонгор сумын малчин айлууд гадна дотногүй цэвэр цэмцгэр амьдарч байгааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн юм. Сурвалжилгаар Хонгор сумын хэдэн айлаар буухад тэмээн тэрэг хөглөчихсөн шиг амьдралтай айл нэг ч харагдаагүй. Дотроосоо гадна, гаднаасаа дотор цэмцийж, айл гэр нь цэвэр цэмцгэр, хүн ард нь зочинсог. Бидэнд замчилж явсан сумын ажилтан энэ тухай “Манай сумын айлуудын 90 хувь нь сайхан цэвэрхэн амьдардаг. Хүмүүс нь их ажилсаг. Бүсгүйчүүд нь айл гэрийн ажил амьдралаа сайхан зохицуулдаг хөдөлмөрч. Хувийн соёл, өмсөж зүүхдээ ч их анхаарч, гоо сайхныг эрхэмлэдэг” хэмээн ярьж байлаа.
Цэмцгэр хөдөөг чимсэн цэвэрхэн айлуудын аж амьдралыг фото зургаар дэлгэн сонирхуулъя.
1. Том Ялалт багийн малчин Гантулгынх
2. Баянхонгор багийн малчин Хатанбаатарынх






3.Томялалт гацааны малчин Дурсгалтынх





4. Шинэ-Амьдрал багийн малчин Сүхбаатарынх
5. Баянхонгор багийн малчин Хүрэлбаатарынх




