1988 оны 04-р сарын 26-ны өдөр Хятад улс буюу дэлхийн анхаарлыг татсан “ХКН-ын Хай Нань мужийн хороо”, “Хай Нань мужийн Ардын засгийн газар” албан ёсоор байгуулагдсан байна.
Хай Нань арал нь Хятад улсын хоёрдугаар том арал юм. Далайн орон өргөн уудам, нөөц баялаг ихтэй, өнгө үзэмж онцгой сайхантай. Гэвч урт хугацаанд хөгжүүлээгүйгээс ядуу хоосон далайн арал болжээ.
1980 оны 06-р сарын сүүлээр төрийн явдлын хороо болон Гуан Дүн муж Хай Нань арлын асуудлыг ярилцах хурал хуралдуулав. 1983 оны 04-р сарын 01-ний өдөр Намын төв хороо, Төрийн явдлын хороо “Хай Нань арлын хөгжүүлэх болон бүтээн байгуулалтыг хурдасгах асуудлаар ярилцлагын товч тэмдэглэл”-ийг уламжилж, Хай Нань засаг захиргааны газарт эзэн мэдэх эрх олгов.
1986 оны 08-р сард Төрийн явдлын хороо Хай Нань засаг захиргааны газрыг Гуан Дүн мужаас хуваарилан гаргахаар тогтож, мужийн зэрэглэлийн аж ахуйн удирдлагын эрх олгож, тусгай төлөвлөгөө хийх бодлого хэрэгжүүлсэн байна. 1987 онд Намын төв хороо болон төрийн явдлын хороо Хай Нань аралд муж байгуулж, Хятад улсын хамгийн том аж ахуйн онцгой орон болгохоор тогтож, 1988 оны 04-р сарын 13-ний өдөр VII хугацааны бүх улсын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар хурлаар энэхүү тогтоолыг батлав.
